Дарга Ши Жиньпин 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хятад, Монгол, Орос улсын тэргүүлэгчдийн уулзалтад оролцохдоо Хятад улс Торгоны замын аж ахуйн бүсийг хамтдаа бүтээн байгуулах санаачилгыг дурдаж, Орос, Монгол Улсын идэвхтэй хүрээллийг олсон байна.
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор бол “Нэг бүс нэг зам”-ын зургаан том эдийн засгийн коридорын нэг юм. Хятад улсын Торгоны замын эдийн засгийн бүс, Монгол Улсын “Талын зам” болон Оросын “Европ Азийн эдийн засгийн холбоо” гурван том санаачилгын хэрэгжилт юм. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор хоёр нэвтрэх замтай. Нэг нь Хятадын умард орны Бээжин, Тяньжинь, Хэбэйгээс Хөххотод хүрч, цаашлаад Монгол Улс болон Орос улсад хүрнэ. Нөгөө зам нь зүүн хойд орны зам. Тухайлбал, Далянь, Мүгдэн, Чанчүнь, Харбинаас Манжуур болон Оросын Читад хүрэх юм.
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор нь Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын бодлогын чухал агуулга болохын хувьд Орос, Монгол Улстай хамтрах хамтралцааг бүх талаар гүнзгийрүүлэх чухал зам. Тиймээс түүгээр ч барахгүй зүүн Азийн эдийн засгийн бүс, Европ тивийн эдийн засгийн бүсийг нэвтрүүлэх чухал гүүр болно. Өвөр Монгол орон Хятад улсын умард хилийн орны хувьд Орос, Монгол Улстай нэвтрэлцсэн орон бүсийн онцгой давуу талтай. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Иймээс ӨМӨЗО-ны Х удаагийн Намын Төлөөлөгчдийн их хурлаас гадаад нээлтийн бодлогын төлөвлөлтийг төгөлдөржүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй ахиулан Орос, Монгол Улстай хамтрах хамтралцааны механизмыг бүрдүүлж, бүх цар хүрээний хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад улсын умардад нээлт хийх чухал тавцанг хурдацтай бүтээн байгуулна гэж дурдсан байна.
