solongonews
Ши Жиньпин Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай хэлэлцээ хийлээ
2025-04-23 15:54
Ши Жиньпин Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевтай хэлэлцээ хийлээ

 Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 23-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж байгаа Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Азербайжаны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлажээ.

Ши Жиньпин онцлохдоо, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар харилцан тууштай дэмждэг нь Хятад, Азербайжан хоёр орны сайн сайхан уламжлал бөгөөд стратегийн түншүүдийн зайлшгүй үүрэг юм. Азербайжаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаар үргэлжлэн замнахыг Хятад улс дэмжиж байна. Азербайжаны талтай хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврагч хүчин”-д хатуу цохилт өгөхөд бэлэн байна. Хятад, Азербайжан "Бүс ба Зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулж нааштай үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн. Бид дээд түвшний төсөл төлөвлөгөөгөө улам боловсронгуй болгож, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, хамтын ажиллагааны механизмыг сайжруулж, хамтын ажиллагааны нөөц бололцоогоо ашиглаж, "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг улам гүнзгийрүүлэн, чансаатай хөгжилд хүрэх ёстой. Түүнчлэн боловсрол, соёл, аялал жуулчлал, залуучууд, орон нутгийн хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж, ард иргэдийн харилцан ойлголцлыг ойртуулж, хоёр орны найрамдал дахь ард иргэдийн бат бэх суурийг бий болгох ёстой юм гэжээ.

Алиев хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал болон дэлхийн гурван том санаачилга нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай юм. Азербайжаны тал үүнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжиж байна. Хятадын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, "Бүс ба Зам" санаачилга, дижитал эдийн засаг, ногоон эрчим хүч, шинжлэх ухаан технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн намууд, соёлын солилцоог гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд Азербайжаны тал бэлэн байна гэв.

Хэлэлцээний өмнө Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нар АИХ-ын ордны зүүн хаалганы гадна талбайд Илхам Алиев болон түүний гэргий Мехрибан Ариф Алиева нарт зориулан угтан авах ёслол хийсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл