
Элчин сайд Шин Хамин тус телевизийн захирал Б.Оюунчимэгтэй нөхөрсөг уулзалт хийн хэлэхдээ, 2014 оны Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалаар Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн. Хоёр улсын хүмүүнлэгийн солилцоо улам бүр гүнзгийрч байна. Хятадын тал Монголын талд телевизийн шилдэг 25 бүтээлийг өгөхөө зарласан. “Бээжин хотын залуус” нь эхний ээлжийн кино бөгөөд, энэ удаад МҮОНРТ-ийн өгч буй нь Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнг төдийгүй хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам нэмэгдүүлэх бодит арга хэмжээ юм. Энэхүү киногоор дамжуулан Монголын илүү олон иргэд Хятадын орчин үеийн энгийн ардыг ойлгон, ялангуяа Хятадын залуусын амьдрал, хичээл ном, үзэл бодол, тэмцлээс танин мэднэ гэдэгт найдаж байна хэмээв.

Хатагтай Б.Оюунчимэг уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол, Хятадын улс төрийн харилцаа хурдацтай хөгжиж байна. Үүний дотор хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа маш чухал нөлөө үзүүлсэн. Энэ удаа БНХАУ-ын телевизийн шилдэг киног бэлэглэж буй нь хоёр улсын хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. МҮОНРТ энэхүү киног дэлгэцнээ гаргах ажлыг сайн гүйцэтгэж, Монголын ард олныг уг киногоор дамжуулан Хятад Улсыг илүү сайн таниж мэдүүлэн, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй хүчин чармайлт гаргах болно гэлээ.

Үүний дараа Ү Хас, Б.Оюунчимэг нар киног хүлээлгэн өгөх хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Уг хэлэлцээрийн дагуу “Бээжин хотын залуус” киног 7 дугаар сарын 1-нээс эхлэн МҮОНРТ-ээр гаргана.

