solongonews
Олимпийн наадамд оролцсон Хятад улсын тамирчдын төлөөлөгчдийн багийг хүлээн авлаа
2016-08-26 16:00
ХХХI удаагийн Олимпийн наадамд оролцсон Хятад улсын тамирчдын төлөөлөгчдийн багийг хүлээн авлаа.

        ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 8 дугаар сарын 25-ны үдээс хойш Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд ХХХI удаагийн зуны олимпод оролцсон Хятадын баг тамирчдыг хүлээн авч уулзан, амжилт бүтээлээр дүүрэн эх орондоо буцаж ирсэнд Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүндэтгэлээ илэрхийлж, спортын салбарт ажиллаж буй хүмүүст мэндчилгээ хүргэсэн байна.
Ши Жиньпин: - Манай улсын тамирчид Рио олимпод амжилт гаргасан нь олимпийн утга учир болон Хятадын спортын  утга учрыг тод илэрхийлж, улс үндэстэндээ нэр хүнд авчирж, ард түмэн эх орноо хайрлах, дэлхий даяар тархан суурьшиж буй Хятадын үндэстнүүд эх орноороо бахархах хийгээд эв нэгдэл, итгэл зоригийг зузаатгаж чадлаа гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шиньхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл