solongonews
”Нэг бүс нэг зам” төлөвлөгөөнд уялдан нэгдэх хэрэгтэй
2017-03-08 22:47
БХАТИХ-ын төлөөлөгч, Юнь Нань мужийн Худалдааны танхимын дарга Хэ Лянхүй энэ сарын 7-ны өдөр:
- Улсын гадаад харилцаа, стратеги болон бодлогын хүрээнд Юнь Нань муж нь өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн орнууд хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах ажлаа түргэсгэж, ”Нэг бүс нэг зам” төлөвлөгөөнд сайтар уялдан нэгдэх хэрэгтэй гэж хэллээ.

     Хэ Лянхүй:

- Хятад улсын дарга Ши Жиньпиний зааврын дагуу Юнь Нань мужийн хөгжил эрхбиш "Нэг бүс нэг зам" төлөвлөгөөнд уялдан нэгдэх хэрэгтэй. Үүнд, Хятад хийгээд зүүн өмнөд Ази, өмнөд Азийн бүс хоорондын хамтын ажиллагааны харилцаанд Юнь Нань муж дөрвөн төв болох шаардлагатай. Энэ нь даруй эдийн засаг худалдааны төв, шинжлэх ухаан техникийн шинэчлэлтийн төв, банк санхүүгийн үйлчилгээний төв болон нийгэм соёлын солилцооны төв зэрэг болно гэж хэлэв.

Тэрээр танилцуулахдаа:

- Дээр дурдсан дөрвөн төв болохын төлөө Юнь Нань муж цуврал арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно.

Нэг..Эн тэргүүнд, эдгээр орон дэд бүтцээр харилцан саадгүй холбогдохыг эрчимжүүлэх хэрэгтэй. Одоо Юнь Наниас Лаос хүрэх хурдны зам нэгэнт нэвтэрч, төмөр замыг ид байгуулж байгаа.

Хоёр. Хилийн чанад дахь болон хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ. Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудтай хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэхийн төлөө Юнь Нань муж өмнөд Ази болон зүүн өмнөд Азийн бүстэй хилийн чанад дахь 14 парк байгуулахаар төлөвлөж байна. Одоо паркийн бүтээн байгуулалтыг хичээн урагшлуулж байгаа юм. Юнь Нань муж басхүү хил дамнасан болон хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, үндэсний зэрэглэлийн эдийн засгийн нээлтийн бүс, гаалийн нэгдсэн баталгаат бүс зэргийн бүтээн байгуулалтыг урагшлуулах болно. Түүнчлэн Юнь Нань муж гадаадад чиглүүлсэн салбар бий болгохыг түргэсгэж, Юнь Наний өвөрмөц гаралтыг хөгжүүлэн боомтоор нэвтрэх явцыг хялбарчлах ажлыг сайжруулж, хөрөнгө оруулалт худалдааг чөлөөтэй болгох тогтолцооны байгуулалтыг түргэтгэх болно гэж хэллээ. 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл