solongonews
Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой утсаар ярив
2025-06-10 16:15
Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой утсаар ярилаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 06-р сарын 10-ны үдээс өмнө БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй утсаар ярив.

Ши Жиньпин дарга Ли Жэ Мёныг ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь дахин баяр хүргэн:

- Хятад, БНСУ бол нүүгээд явахгүй ойр хөрш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 33 жилийн хугацаанд хоёр орон үзэл суртал, нийгмийн тогтолцооны ялгааг даван туулж, олон салбарын солилцоо хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, харилцан бие биенээ ололт амжилтад хүргэж хамтдаа хөгжсөн юм. Эрүүл тогтвортой, тасралтгүй гүнзгийрч буй Хятад, БНСУ-ын харилцаа эрин цагийн чиг хандлагад нийцэж, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэн, бүс нутаг, түүнчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай юм гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин:

- Хятад, БНСУ дипломат харилцаа тогтоосон анхны зорилгодоо тууштай байж, сайн хөршийн найрамдлын чиглэлийг тууштай баримталж, харилцан ашигтай, хамтдаа хожих зорилтыг баримтлан, Хятад, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг нэн өндөр түвшинд ахиулж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус авчран, эмх замбараагүй бүс нутгийн ба олон улсын нөхцөл байдалд улам олон тогтвортой байдлыг нэмэрлэх нь зүйтэй. Шат бүрийн олон салбарын харилцааг нэмэгдүүлж, стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, хоёр талт хамтын ажиллагаа, олон талын зохицуулалтаа нягтруулж, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамтдаа хамгаалж, дэлхийн болон бүс нутгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний саадгүй байдлыг баталгаажуулах ёстой. Соёлын солилцоогоо сайжруулж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэн, олон нийтийн санаа бодлыг бататгаж, Хятад, БНСУ-ын найрамдал хоёр орны ард түмний зүрх сэтгэлд бат бэх суурьших нь зүйтэй. Бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлыг хүндэтгэж, хоёр орны харилцааны ерөнхий чиглэлийг баримтлан, Хятад, БНСУ-ын харилцаа үргэлж зөв замаар урагшлахыг баталгаажуулах ёстой гэж хэлэв.

Ли Жэ Мён үүнтэй санал нэг байгаагаа тэмдэглэлээ. Тэрээр:

- БНСУ, Хятад хоёр орон газар зүйн хувьд ойр, олон жилийн солилцооны түүхтэй, эдийн засаг, худалдаа, соёлын нягт холбоотой юм. Ши Жиньпин даргын гарамгай удирдлага дор Хятад улс хөгжлийн асар их амжилтад хүрсэн нь бахархалтай. Би БНСУ, Хятадын харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улстай хамтран ажиллаж, хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны ард түмэн хоорондын сэтгэлийг сайжруулан ахиулж, БНСУ, Хятадын хамтын ажиллагааг илүү үр дүнд хүргэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл