solongonews
Эдийн засаг, нийгмийн хөгжилд байнга шинэ нөхцөл байдлыг бий болгоно
2025-03-20 16:52
Эдийн засаг, нийгмийн хөгжилд байнга шинэ нөхцөл байдлыг бий болгоно

2025 оны Бүх Хятадын “Хоёр чуулган”-ы хугацаанд,Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд чухал үг хэлсэн байна. 2025 оны Бүх Хятадын “Хоёр чуулган” амжилттай хуралдсантай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн чухад илтгэлүүдийн зарим агуулгаас эш татаж, дотоод гадаадын уншигчдад хүргэж байна.

Ши Жиньпин 3-р сарын 5-ны өдөр Жянсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хөгжлийн зорилтыг амжилттай биелүүлэхийн тулд эдийн засгийн томоохон мужууд манлайлах ёстой гэж онцлов.

■”14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хөгжлийн зорилтыг амжилттай биелүүлэхийн тулд эдийн засгийн томоохон мужууд манлайлах ёстой. Жянсү муж өөрийн үүрэг зорилтоо ухамсарлаж, шинжлэх ухаан, технологийн инноваци болон аж үйлдвэрийн инновацийн уялдаа холбоог ахиулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, гүн гүнзгий шинэчлэл, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулах болон үндэсний хөгжлийн томоохон стратегийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож,нийт ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах үлгэр жишээ болох хэрэгтэй.

■Технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн шинэчлэл нь шинэ чанарын үйлдвэрлэлийн  хүчийг хөгжүүлэх үндсэн зам юм. Шинжлэх ухаан, технологийн инновацийг дэмжихийн тулд бид орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч, боловсрол, шинжлэх ухаан, технологи, авьяас чадвартныг хамтдаа хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн улам олон ололт амжилт гаргаж, шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг бодит аж үйлдвэрийн хүчин болгон хувиргах ёстой. Аж үйлдвэрийн инновацийг ахиулахын тулд бид бодит эдийн засгийн үндэс суурийг хамгаалж, уламжлалт үйлдвэрүүдийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулж, стратегийн чанартай шинээр хөгжиж буй үйлдвэрүүд болон ирээдүйн аж үйлдвэрүүдэд шинэ зам нээхэд ижил ач холбогдол өгөх ёстой. Шинжлэх ухаан, технологийн инноваци болон аж үйлдвэрийн инновацийн нэгдмэл байдалд хүрэхийн тулд бид платформ байгуулж, систем, механизмыг сайжруулж, аж ахуйн нэгжүүдийн инновацийн гол болох байр суурийг бэхжүүлж, инновацийн гинжин хэлхээ болон аж үйлдвэрийн гинжин хэлхээг тасралтгүй холбох ёстой.

■Томоохон эдийн засагтай газар нутгууд хөгжлийг ахиулахад илүү их түлхэц үзүүлэх хэрэгтэй. Жянсү муж урьдаар хэрэгжүүлэн, урьдаар туршиж, дотоод гадаад эдийн засгийн аль алиныг нь хөгжүүлж, шинэчлэл, нээлттэй байдлыг гүнзгийрүүлснээр саад тотгорыг арилгаж, эрч хүчийг нэмэгдүүлэх ёстой. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн дүүрэн, үнэн зөв, бүх талаас нь хэрэгжүүлэх, дотоодын болон олон улсын хөгжлийг зохицуулах, хот-хөдөөг холбох, бүс нутгийн уялдаа холбоог сайн хийх, үйлдвэрлэлийн хүчний бүтцийг сайжруулах, чансаатай хөгжлийг ахиулах шаардлагатай. Зах зээлд суурилсан хүчин зүйлийн хуваарилалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, орон нутгийн хамгаалалт, зах зээлийн хэсэгчлэл зэрэг өрсөлдөөнийг идэвхтэй арилгах ёстой. Хувийн аж ахуйн нэгжийн тухай төвийн ажлын хуралдааны үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, бүх хэлбэрийн  өмчийн аж ахуйн нэгжүүдэд адил тэгш хандаж, бизнесийн орчинг үргэлжлүүлэн сайжруулах ёстой. Институцийн нээлттэй байдлыг тасралтгүй өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааны орон зайг байнга өргөжүүлэх шаардлагатай.

■Эдийн засгийн өндөр хөгжилтэй мужууд үндэсний хөгжлийн томоохон стратегийг хэрэгжүүлэхэд илүү хариуцлага хүлээх ёстой. Жянсү муж Хөх мөрний гурвалжин хойгийг цогцоор нь хөгжүүлэх, Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх зэрэг хөгжлийн стратегид идэвхтэй  санаачилгатай оролцож, зохицуулах ёстой. Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийг уялдаатай хөгжүүлэх, Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалт зэрэг стратегитай уялдаа холбоогоо бэхжүүлж, "Бүс ба Зам” санаачилгын чансаатай хамтын бүтээн байгуулалтад гүнзгий нэвтэрч, Төвд, Шиньжянд тусламж үзүүлэх зэрэг хамтран ажиллах ажилд сайтар оролцох хэрэгтэй. Тариан газрыг хамгаалан, хүнсний аюулгүй байдлыг хангах, экологийн орчныг хамгаалах, Өмнөд нутгийн усыг умард нутаг уруу татах усны эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой.

■Эдийн засгийн өндөр хөгжилтэй мужууд илүү хурдан хөгжиж байгаа учраас бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах талаар идэвхтэй судалж, жишиг үзүүлэх ба удирдан дагуулах үүрэг гүйцэтгэх ёстой. Жянсү муж хөдөө тосгоныг бүх талаас нь сэргээн хөгжүүлэх, хот хөдөөгийн цогц хөгжлийг ахиулах, ядуурлаас ангижирсан ололт амжилтыг бататгах зэрэг талаар үргэлжлэн хүч тавин ажиллаж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ард түмний тулгамдсан асуудлыг үндэснээс нь бүх талаар шийдвэрлэх бодитой ажлыг илүүхэн хийж, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулж, олон нийтийн үндсэн үйлчилгээний тэнцвэрт байдал, хүртээмжийг өндөр түвшинд хүргэх хэрэгтэй. Тэр дундаа амьжиргааны хамгийн наад захын асуудал болох хөдөлмөр эрхлэлтийн асуудалд маш их анхаарах ёстой. Бид хот хөдөө орон нутагт оюун санааны соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, соёлын бүтээгдэхүүн ба үйлчилгээний хангамжийг оновчтой болгож, эдийн засаг, нийгмийн хөгжлийг соёлоор бэхжүүлэх ёстой.

■Эдийн засгийн томоохон мужийн хувьд бид намын нэгдсэн удирдлагыг баримтлаж, намын чансаатай бүтээн байгуулалтаар чансаатай хөгжлийг удирдах ёстой. Намын бүх шатны байгууллагууд улс төрийн чиг үүрэг, зохион байгуулалтын чиг үүргээ дээшлүүлж, намын гишүүд удирдах боловсон хүчнүүд чухал үүрэг хариуцлага үүрч, урагш тэмүүлж, шаргуу хөдөлмөрлөх, дүрэм журмыг сахин биелүүлэх, шударга, шулуун байх үзэл баримтлалаар ард иргэдээ удирдан дагуулж, эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ нөхцөл байдлыг байнга бий болгох ёстой.

■Хүн амын бүтэц, хүүхдийн цэцэрлэгийн чанар зэргээс шалтгаалан нялах хүүхдийн асрамжийн үйлчилгээ зарим бүс нутагт “хангалтгүй” буюу хэтэрхий олон байгаа бодит нөхцөл байдалд тохируулан ажлаа сайжруулах шаардлагатай. Бид бүгдээрээ хүүхдүүдийг аюулгүй, эрүүл байгаасай гэж хүсдэг бөгөөд нялах хүүхдийн асрамжийн ажилтнууд мэргэжлийн, хариуцлагатай байж, энэ талын бүтээн байгуулалт, менежментийг хүчирхэгжүүлэх ёстой.

■Хятадын нийгмийн бүлгүүд боловсронгуй бөгөөд хуваарилалтай болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд бий болсон түргэн хүргэлтийн ажилтнууд, таксий  дуудлагын жолооч нар, электрон худалдааны мэргэжилтнүүд менежмент үйлчилгээтэй хөл нийлүүлэн энэ хоосон орон зайг нөхөх ёстой. Менежмент, үйлчилгээний аль алин нь ч байх шаардлагатай.

■Олон жилийн хүчин чармайлтын үр дүнд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн уур амьсгал хүчтэй болж, аж үйлдвэрийн шинэчлэл ид өрнөж, энэ хоёрын уялдаа холбоо сайн эрч хүчтэй байгаа ч зарим систем, механизмын асуудал хэвээр оршиж байна. Жянсү муж амжилттай туршилтаа нэгтгэн дүгнэж, асуудлыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой.

■Хятад улс орчин үеийн эдийн засгийн урсгалд хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Ши Жиньпин 03-р сарын 6-нд УТЗЗ-ийн ХIV сонгуулийн БХХ-ны III чуулганд оролцсон Хятадын Ардчилсан холбоо, Хятадын Ардчиллыг дэмжих нийгэмлэг, боловсролын салбарын гишүүдийн хуралд оролцож, шинжлэх ухаан технологи, чадварлаг боловсон хүчныг дэмжих боловсролын үүргийг бэхжүүлж, чадварлаг боловсон хүчнийг олноор бэлтгэх, хүн бүхэн өөрийн авьяас чадвараа бадруулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.  

■Шинэ эрин, шинэ аялалд бид Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээс боловсрол, шинжлэх ухаан технологи, чадварлаг боловсон хүчинд тавьж буй хэрэгцээ шаардлагыг гүнзгий ойлгож, улмаар чадварлаг боловсон хүчин олноор гарч ирж, хүн бүхэн өөрийн чадвартай, чадвар бүхнийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

■ Боловсролоор улсаа хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаан технологиор улсаа хүчирхэгжүүлэх, боловсон хүчнээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт нь зөв оновчтойгоор сургууль ажиллуулах чиглэлийг баримталж, ёс суртахуун, оюун ухаан, биеийн тамир, гоо зүй, хөдөлмөр бүх талаар хөгжсөн социализмын бүтээн байгуулагчид, залгамжлагчдыг бэлтгэх хэрэгтэй. Шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын үзэл санааны сургалтад анхаарлаа хандуулж, оюун ухааны боловсрол, бие бялдрын боловсрол, гоо сайхны боловсрол, хөдөлмөрийн боловсролын бүхий л үйл явцад ёс суртахууны боловсролыг явуулах шаардлагатай. 

■Чансаатай боловсролын системийг бүтээн байгуулж, ард түмний сэтгэлд нийцсэн боловсрол олгоход үндэс суурь нь боловсролын ерөнхийлсөн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд бий. Шинжлэх ухааны боловсролын үнэлгээний системийг бий болгож, удирдах үүргийг үр дүнтэй гүйцэтгэх шаардлагатай. Сургуулийн удирдлагын системийг сайжруулах, сургуулиудын бие даасан байдлыг хэрэгжүүлэх, хуулийн дагуу боловсрол, менежментийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх шаардлагатай. Орчин үеийн хэрэгцээнд анхаарлаа хандуулах, хүн амын бүтцийн өөрчлөлтөд дасан зохицох, үндсэн боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн боловсролыг зохицуулах, засгийн газрын хөрөнгө оруулалт, нийгмийн хөрөнгө оруулалтыг зохицуулах, боловсролын эх үүсвэрийг хуваарилах илүү ухаалаг, үр ашигтай механизмыг бий болгож, сайжруулах шаардлагатай.

■ Шинжлэх ухаан, технологийн бие даасан инноваци, чадварлаг боловсон хүчнийг бие даан бэлтгэх хоёрын эерэг харилцан үйлчлэлд хүрэхийн тулд боловсрол цаашид тэргүүлэх, үндсэн тулгуурын үүрэг гүйцэтгэх ёстой. Үндсэн шинжлэх ухааны салбар болон солбицох шинжлэх ухааны салбар хоорондын дэвшилтэт төлөвлөгөөг хэрэгжүүлэх, сургууль, аж ахуй, орон нутгийн хамтарсан инновацийн платформыг бий болгох, шинжлэх ухаан технологийн ололт амжилтын өөрчлөлтийн үр дүнг дээшлүүлэх шаардлагатай байна. Чадварлаг боловсон хүчний сургалт болон эдийн засаг нийгмийн хөгжил хоёрын хоорондох дасан зохицох механизмыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг бие даан хүмүүжүүлэх үр дүнг дээшлүүлэх хэрэгтэй. Үндэсний боловсролын дижитал стратегийг хэрэгжүүлж, суралцах хэлбэрийн нийгмийг бий болгох, бүх төрлийн болон бүх түвшингийн чадварлаг боловсон хүчин гарч ирэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

■Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчнээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт бол нам, нийгэм нийтийн хамтын үүрэг хариуцлага юм. Ардын Улс төрийн Зөвлөх Зөвлөл нь тусгай зөвлөх зөвлөлийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, хүмүүсийн сэтгэл, хамтын танилт, оюун ухаан, хүч чадлыг нягтруулж, боловсрол, шинжлэх ухаан технологи, чадварлаг боловсон хүчнийг чансаатай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой. Хятадын Ардчилсан холбоо, Хятадын Ардчиллыг дэмжих нийгэмлэгийн гишүүд, боловсролын салбарын олон тооны хүмүүс өөрсдийн давуу талаа бүрэн ашиглан, боловсрол, шинжлэх ухаан технологи, чадварлаг боловсон хүчний систем, механизмын цогц шинэчлэл ба хөгжлийн ажил хэрэгт оролцохыг илүү дэмжиж, үндэсний инновацийн системийн ерөнхий үр дүнг дээшлүүлэхэд мэргэн ухаан, хүч чадал, хувь нэмрээ оруулах ёстой.

■ Одоо нэг талаас оюун ухааны интернэт болон хиймэл оюун ухааны ачаар боловсролын хэрэгсэл, арга барил өөрчлөгдөж, суралцагчдын ур чадварын сургалт өөрчлөгдөх болно. Үүнийг цаг үетэй хамт шинэчлэх хэрэгтэй. Нөгөө талаас, суралцагчдын оюун тархийг хөгжүүлэх, танин мэдэхүйн үндсэн чадвар, асуудал шийдэх чадварыг хөгжүүлж, сулруулж болохгүй юм. Үндсэн сургалт ч байх хэрэгтэй.

■ Сургууль хүний оюун тархинд үр суулгадаг. Бага, дунд, тэр ч байтугай хүүхдийн цэцэрлэг нь хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас хүүхэд байх үеэс нь эхлэн илүү анхаарал хандуулах ёстой.

■Бага наснаасаа хүсэл мөрөөдөлтэй байж, итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх юм бол Хятадын онцлогтой социализмын ажил үйлс найдвартай залгамжлагчтай болно.

■Мэргэжлийн сургуулиуд нь бодит эрэлт хэрэгцээ, шаардлагад дасан зохицож, үүнд боловсролын бүтцийн чанартай өөрчлөлтийн асуудлыг багтаадаг. Бүтцийн чанартай өөрчлөлт гэдэг нь системтэй бөгөөд олон хүчин зүйлийн нөлөөснөөс болсон өөрчлөлт юм. Боловсролын асуудал бол цорын ганц том асуудал бөгөөд төвөгтэй асуудал юм. Энэ нь урт хугацаагаар хүч оруулах төдийгүй эн тэргүүнд тавих зүйл юм.

■ Зарим сургуулиуд өндөр сайхан барилга байгууламжтай байдаг ч сайн сургууль зөвхөн барилга байгууламжаас биш, сайн багш байх хэрэгтэй. Чанарыг сайжруулж, оршиж байгаа асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай.

Ши Жиньпин 3-р сарын 7-ны өдөр АЧА/Ардын чөлөөлөх арми/ болон Зэвсэгт цагдаагийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралд оролцож, чансаатай хөгжлийн шаардлагуудыг хэрэгжүүлж, тогтоосон үүрэг зорилтыг товлосон хугацаанд нь биелүүлэх хэрэгтэй.

■Хятад улсын армийн бүтээн байгуулалтын “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөг бүрэн төгөлдөр биелүүлж, арми байгуулагдсаны 100 жилийн тэмцлийн зорилтыг товлосон ёсоор биелүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын аугаа үйлсийг бүх талаар урагш ахиулахад маш чухал ач холбогдолтой юм. Итгэлээ бэхжүүлж, сорилттой нүүр тулж, чансаатай хөгжлийн шаардлагуудыг хэрэгжүүлж, тогтоосон үүрэг зорилтыг товлосон хугацаанд нь биелүүлэх хэрэгтэй.

■Хятад улсын армийн бүтээн байгуулалт "14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш сүүлийн 4 жилийн хугацаанд бид хэд хэдэн том амжилт гаргасан ч үүний зэрэгцээ олон зөрчил, асуудалтай тулгарч байна. Хөгжил ба чанар, өртөг ба ашиг, ерөнхий нөхцөл байдал ба гол чиглэл, хөгжил ба хяналт, төлөвлөлтийн хэрэгжүүлэлт ба чадавхыг бий болгохын хоорондын уялдаа холбоог зөв зохицуулж, чансаатай, үр ашигтай, бага өртөгтэй, тогтвортой хөгжлийн замаар замнаж, бүтээн байгуулалтын үр дүн нь түүхэн болон бодит шалгуурыг давж чадахыг батлах ёстой.

■ Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад тотгор учруулах цэг, гацсан цэгүүдийн асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлтыг эрчимжүүлэх, хэлтсүүд хооронд, салбарууд хооронд, цэрэг армийн орон нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын хэрэгжилт ба хангамжийг бэхжүүлэх, бодлогын хандаш ба ажлын чиглэлийн уялдаа холбоог сайжруулах, төлөвлөлтийг хэрэгжүүлэх зам шугамыг бүх хүчнээр нэвтрүүлэх хэрэгтэй. Орчин үеийн менежментийн үзэл баримтлал ба арга барилыг сайн ашиглах, стратегийн менежментийн систем, механизмыг тасралтгүй сайжруулах, төлөвлөлтийг хэрэгжүүлхийн системт, цогц, хамтын ажиллагааны шинж чанарыг сайжруулах шаардлагатай. Ажилч хямгач армийг бүтээн байгуулхыг баримтлах, үндэсний батлан хамгаалах нөөцийн чиглэл ба хэмжээг шинжлэх ухааны үндэслэлээр хуваарилж, сангийн зардалын үнэн байдал ба үр ашиг, зардлын харьцааг дээшлүүлэх шаардлагатай.

■Хятад улсын армийн бүтээн байгуулалтын "14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөний зорилго, зорилтыг биелүүлэх нь үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн системийг дэмжихээс салшгүй юм. Цэрэг анги болон орон нутгийн хамтарсан хүчийг бэхжүүлж, орон нутгийн давуу хүч ба нөөц боломжоо сайн ашиглах, Хятад улсын армийн бүтээн байгуулалтын чанар ба үр дүнг дээшлүүлэх шаардлагатай. Хятадын шинэ чанартай үйлдвэрлэлийн хүчнийг эрчимтэй хөгжүүлэх боломжийг ашиглан, эрэмхий хүчний бүтээн байгуулалт ба хэрэгжүүлэх арга барилыг шинэчлэх, дэвшилтэт технологийг хурдтай дагах ба өөрчлөх механизмыг боловсронгуй болгох, шинэ чанарын бүтээмжийг хурдасгах шаардлагатай байна.

■Төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүх үйл явцад мэргэжлийн үнэлгээ хийж, хөгжлийн чанар, бүтээн байгуулалтын үр ашиг, системийн чадварыг үнэлэн шалгаруулах шаардлагатай. Хяналтыг илүү чухал байранд тавьж, бүрэн бүтэн, үр дүнтэй хяналтын системийг бий болгож, нэгдсэн хяналт, хамтарсан аудитыг бэхжүүлж, авлигатай  хатуу тэмцэж, шалган шийдвэрлэх хэрэгтэй. Төлөвлөгөөний хэрэгжилтэд үйлчлэх, дэмжихэд хяналт шалгалтын үүргийг илүү сайн гүйцэтгэж, төлөвлөгөөг биелүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл