solongonews
Сайн дурынханы тангараг өргөх ёслол Хөххотноо боллоо
2025-08-23 13:08
Сайн дурынханы тангараг өргөх ёслол Хөххотноо боллоо

     Монгол-Хятадын V экспо нээгдэхэд 2 хоног үлдлээд буй өнөөдөр буюу 8-р сарын 23–ны үдээс өмнө, Монгол-Хятадын V экспод оролцох сайн дурынхны тангараг өргөх болон жинэхээр ажилдаа орох ёслол Хөххотноо Өвөр монголын мэргэжлийн коллежид боллоо. Тус ёслолыг Монгол-Хятадын V экспогийн зохион байгуулах хороо, Коммунист залуучуудын эвлэлийн ӨМӨЗО-ны хороо, ӨМӨЗО-ны Худалдааны танхим ерөнхий зохион байгуулалтаар хангаж, Өвөр Монголын Залуучуудын Сайн дурынхны нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. ӨМӨЗО-ны Залуучуудын Эвлэлийн Хорооны орлогч нарийн бичгийн дарга Лю Шяоюй, Монгол-Хятадын V экспогийн гүйцэтгэх зөвлөлийн холбогдох байгууллага нэгж болон 320 сайн дурын залуус оролцсон байна.

     Ёслолын хүеэр сайн дурынхны төлөөлөгч Хэ Зихань бүх сайн дурынхныг дайчлан тангараг өргөж, Монгол-Хятадын экспо нь Өвөр монголын олон улсад чиглэсэн эдийн засаг худалдаа, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааны тавчан болсны хувьд, гадаад нээлтээ улмаар гүнзгийрүүлэн, “ Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хэрэгжилтэнд орлуулшгүй үүрэг гүйцэтгэж байгааг илэрхийлээ. Тус удаагын экспод оролцох сайн дурынхан нь шинэ цаг эриний Өвөр монголын залуусын  цог жавхаа, эрч хүчийг бадруулан, шинэ цаг эриний Хятадын ор залуусын гэрэл гялбаа цог жавхааг харуулах болно.

     Монгол-Хятадын V экспо бол дарга Ши Жиньпиний “Монгол-Хятадын экспог Хятад, Монгол, тэрчлэн зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх чухал тавцан болгох”– чухал үзэл баримтлалын дагуу гүнзгий хэрэгжүүлж, Монгол-Хятадын экспог шинэ амжилт гаргахад тасралтгүй түлхэн ахиулж байгаа юм.

 

     ӨМӨЗО-ны Залуучуудын Эвлэлийн Хороо нь Монгол-Хятадын Экспогийн сайн дурын үйл ажиллагааг маш чхалд хүндэтгэн үзэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. ӨМӨЗО-ы намын хороо, засгийн газрын зохицуулалтаар сайн дурынхныг элсүүлэх, сургалтанд хамруулах, бодитой практигд оруулцуулах ажлуудыг үе шаттай хийж, Бүх сайн дурынханы итгэл зоргыг хөвчилж, чин сэтгэлийн инээмсэглэлээр өндөр үр ашигтай үйлчилгээ хангахад бэлтгэн, шинэ эриний Өвөр монголын залуучуудын дүр төрхийг харуулах болно.

    Ёслолын үеэр ӨМӨЗО-ны Залуучуудын Эвлэлийн Хорооны орлогч нарийн бичгийн дарга Лю Шяоюй “Монгол-Хятадын экспогийн сайн дурынхны баг ” -т далбаа гардуулсан байна. Энэ удаагийн Монгол-Хятадын экспо нь сонгон шалгаруулах стандартыг чанд мөрдөж, Хөххотын их дээд сургууль болон байгууллага, аж ахуйн нэгж буюу томоохон арга хэмжээ үйл ажиллагаанд оролцсон ажлын туршлагатай залуусыг хамруулснаас нийт 320 залуу сайн дурынхныг элсүүлсэн байна. ӨМӨЗО-ны Залуучуудын Эвлэлийн Хороо нь үйлчилгээний баталгааны эрэлт хэрэгцээг сайтар харгалзан, Монгол-Хятадын экспоны тойм байдал, сайн дурын үйлчилгээний нийтлэг дүрэм журам, гадаатай харилцах ёс зүй, бачим түргэн авралт зэрэг олон талын агуулгын хүрээнд тусгай сургалт зохион байгуулж ажиллсан байна.

Оюутан ФүКэмэн

     Одоогоор, сайн дурынханы сургалтын ажлыг өндөр түвшинд гүйцэтгэж, бүх сайн дурынхан дэлхийн олон орноос хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдөө халуун дотноор хүлээн авахаар бэлэн болоод байгаа юм.Тус удаагын экспод оролцох сайн дурын ажилтан Да Лянь технологийн дээд сургуулын оюутан ФүКэмэн:

    --Монгол-Хятадын экспод энэ онд хоёрдахь удаагаа оролцож болно. Сэтгэл маш өндөр байна. Өөрөө би ангил япон хэлний мэргэжилээр сурсан, өнгөрсөнд цар тахалын үед болон том жижиг олон төрлийн арга хэмжээнд сайн дурынхнаар ажиллаж байлаа. Тус удаагын экспо нь анх удаатай харьцуулахад хамрах цар хүрээ, соёлын уялдаа холбоог харуулах, ажил төрлийн хуваарилалт улам нарин нягт болж байна. Оргилом халуун сэтгэлгээ, царай дүүрэн инэмсэглэлээр бүх ажлаа нарийн хянамгай гүйцэтгэхэд итгэл дүүрэн байгаа. Дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирэх бүх зочдоо угтан авахаар бид бэлэн боллоо, үзэсгэлэнт сайхан Өвөр монголд морилон саатахыг хүсэж байна.

Зохиогч: ХаньХуншя
Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл