solongonews
Ши Жиньпин Микронезийн Холбооны Улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийлээ
2017-03-27 17:39
Ардын Их Хурлын Ордонд 3 дугаар сарын 27-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Микронезийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Петер Кристиантай хэлэлцээр хийлээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, 2014 онд Хятад, Микронезийн Холбооны Улс харилцан хүндэтгэн, хамтдаа хөгжсөн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш хоёр тал улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан ашигтайгаар хамтран ажиллахаа эрчимжүүлж, хоёр орны харилцаа чухал шинэ хөгжилд хүрэв. Хятад улс, Микронезийн Холбооны Улсыг Номхон далайн арлын орнууд дахь сайн найз, сайн түншээр үзэж, Микронезийн Холбооны Улсын талтай дээд давхарга болон олон зэрэглэлийн харилцаагаа хэвээр хадгалж, тус тусын ашиг сонирхол болон чухал анхаарлаа харилцан хүндэтгэн харилцахад бэлэн байна. Микронезийн Холбооны Улсын тал "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад оролцож, хамтдаа амжилтад хүрч, хөгжлөө хамтаар хуваалцахыг биелүүлэхийг бид сайшааж байна. Микронезийн Холбооны Улсын талтай соёл, боловсрол зэрэг салбарт залуучууд болон орон нутгийн харилцаа хийгээд хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Петер Кристиан хэлэхдээ, Микронезийн Холбооны Улс, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосон 28 жилийн турш, хоёр талт харилцаа хүчирхэгжин хөгжив. Микронезийн Холбооны Улсын засгийн газар нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлт, даяарчлал зэрэг том чухал асуудлаарх Хятадын талын байр суурийг дэмжиж, Хятадын талтай хамтдаа бүх дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг даван туулах талаар нягт харилцан уялдахад бэлэн байна. Хятадын талын "нэг бүс нэг зам" санаачилгыг Микронезийн Холбооны Улс өндрөөр сайшааж, энэхүү хүрээний бодит хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоход бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны эдийн засаг техникийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд байлцав.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл