Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 6-р сарын 3-ны өдөр Ардын их хурлын ордонд Японы олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Ёхай Коно тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ли Чян хэлэхдээ, Өнгөрсөн 11-р сард Ши Жиньпин дарга Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибатай уулзаж, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, шинэ эриний шаардлагад нийцсэн, бүтээлч, тогтвортой Хятад Японы харилцааг бий болгохыг амлаж, хоёр талын хамтын хүчин чармайлтын ерөнхий чиг хандлагыг тодорхойлсон юм. Хятад, Япон хоёр холдох боломжгүй хөршүүд, харин сайн хөрш, сайн түнш байх ёстой. "Хамтын ажиллагааны түнш байх, бие биедээ аюул учруулахгүй байх" гэсэн улс төрийн нийтлэг ойлголтыг нааштай хэрэгжүүлж, хамтын ажиллагааны илүү бодитой үр дүнд хүрч, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, ард түмний найрамдлын бат бэх үндэс суурийг тавихын төлөө Хятадын тал Японы бүх салбартай хамтран ажиллахад бэлэн байна. Япон Хятадын талтай санал зөрөлдөөнөө бүтээлчээр зохицуулж, хоёр орны харилцааны зөв чиглэлийг тууштай баримталж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулна гэж найдаж байна гэв.
Ли Чян цааш нь хэлэхдээ, Өнөөгийн олон улсын байдал ээдрээтэй өөрчлөлтийг туулж, бүх улс орны эдийн засгийн хөгжилд томоохон сорилтуудыг тавьж байна. Хятад, Япон хоёр орон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх олон өвөрмөц давуу талтай, ялангуяа аж үйлдвэрийг харилцан нөхөх хүчтэй, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн давуу талтай. Хоёр тал эдгээр давуу талаа сайн ашиглаж, аж үйлдвэрийн холбоог бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөж, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, биоанагаах ухаан, гуравдагч талын зах зээл зэрэг шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцан ашигтай үр дүнд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд улам их хувь нэмэр оруулах ёстой. Хятад улс өндөр түвшний нээлттэй ажиллагаагаа тууштай өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж, тэр дундаа Японы компаниуд Хятадад хөгжихийг сайшаан дэмжинэ. Японы Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, найрамдал, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улстай соёл, аялал жуулчлал, спорт, залуучууд, экологи, байгаль орчныг хамгаалах зэрэг салбар дахь солилцоогоо эрчимжүүлэхийг дэмжиж байна гэв.
Ёхай Коно хэлэхдээ, Хятад улс бол Японы эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хамгийн чухал түнш юм. Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй байгаа өнөө үед Япон Хятад хоёр орон харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааны тогтолцоог хамтаар хамгаалах ёстой. Японы Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг эртнээс Япон Хятадын найрамдлын төлөө тууштай ажиллаж ирсэн бөгөөд Хятад улстай харилцаагаа тасралтгүй өргөтгөж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр орны ард түмний сэтгэл санааг гүнзгийрүүлэн, харилцан ойлголцлыг сайжруулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад нааштай хувь нэмэр оруулахыг хүсэж байна байна гэв.
