solongonews
Хятад, Америкийн төрийн тэргүүнүүд уулзана
2017-04-01 21:36
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 4-р сарын 6, 7-нд АНУ-ын Флорида муж улсын Мар-а Лаго эдлэнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана.

Энэ нь Ши Жиньпин Дональд Трампыг энэ оны 1-р сард АНУ-ын ерөнхийлөгч болсны дараа түүнтэй анх удаа уулзах гэж байгаад олон нийт анхаарлаа хандуулаад байна.

Үүнээс өмнө гадаадын хэвлэл мэдээллийнхэн Ши Жиньпин Дональд Трамптай уулзах эсэх нь эргэлзээтэй байгаа тухай мэдээлж байсан. Дональд Трамп цагаан ордонд очоод хоёрхон сар болж байгаа бөгөөд Хятад, Америкийн харилцаанд янз бүрийн асуудал гарсаар байгаа юм. Хоёр төрийн тэргүүний уулзалт Ши Жиньпин, Барак Обама нарын 2013 оны уулзалтаас ч түргэн болсон нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж байлаа. Хятадын олон улсын асуудлын судалгааны хүрээлэнгийн дарга Сү Гэгийн үзэж байгаагаар, хоёр талын чухал нийтлэг ойлголт энэхүү уулзалт тийм ч гайхахаар зүйл биш юм. Америкийн тал Хятадын цөм болсон ашиг сонирхол, анхаарал хандуулж байгаа чухал асуудлыг хүндэтгэж, уг уулзалтын саад тотгорыг арилгаж өгсөн байна.

2-р сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын дарга Ши Жиньпинтэй утсаар ярихдаа Америкийн өмнөх засгийн газар бүрийн Нэг Хятадын бодлогыг баримталж ирсэн чухал чанарыг бүрэн ойлгож байна. Одоогийн засгийн газар ч нэг Хятадын бодлогыг баримталж, Хятадын талтай бүтээлч харилцаа хөгжүүлэхэд бэлэн байна. Энэ харилцаа нь хоёр талд бүгд ашигтай юм гэж тодорхой илэрхийлжээ. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон саяхан Хятад улсад айлчлах үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин мөргөлдөхгүй, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамтаар ашиг олох хэлбэрээр Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэх чухал үзэл баримтлалыг дахин дэвшүүлсэн байна. Рекс Тиллерсон айлчлалын хугацаандаа энэ үгийг дахин давтаж байлаа. Уулзалтын үеэр хоёр талаас харилцан айлчлахыг урьж, уулзалт хийж хэлэлцээ хийхийг хүсэж байсан гэжээ.

Дипломат харилцаа тогтоосон 38 жилийн турш, тэргүүлэгчдийн харилцаа нь Хятад, Америк хоёр орны гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ши Жиньпин, Дональд Трампын уулзалт нь орчин үеийн Хятад, Америкийн харилцаанд чухал ач холбогдолтой гэж Сүз Гэ хэлэв.

"Мар-а-Лаго эдлэн дэх уулзалт нь Хятад, Америкийн харилцааны хөгжилд чухал түүхэн ач холбогдолтой. Хятад, Америкийн харилцааны хэтийн төлөвийг гаргаж, ялангуяа хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлж, дээд давхаргын төлөвлөлт хийж, стратегийн удирдлагыг хэрэгжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох болно. Хятад, Америкийн харилцаа олон саад тотгортой учирч, ирээдүйд мөн олон асуудал тулгарах боловч ерөнхийд нь авч үзвэл хоёр орны хамтын ажиллагаа санал зөрөлдөөнөөс их байна. Дарга Ши Жиньпин ирээдүйд чиглэж, хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн цорын ганц зөв сонголт гэж хэлсэн нь хоёр орны харилцааны эрүүл тогтвортойгоор хөгжихөд зөв чиглэлийг заасан байна" гэв.

Үүгээр барахгүй хоёр том орны хувьд, Америкийн шинэ засгийн газар засаглал хэрэгжүүлж эхлэх үеэр хоёр тэргүүний уулзалт нь хоёр орны харилцааны тухай орнуудын нотолгоонд хоёр талаас тодорхой хариулт өгнө гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Эдийн засаг худалдааг хоёр орны харилцааны үндэс суурь гэдэг. 2016 онд хоёр талын худалдаа 500 тэрбум ам.долларыг давсан юм. Гэхдээ Хятад, Америкийн худалдааны талаар Трампын саяхан хэлсэн үгэнд зарим хүн эргэлзэж байгаа бөгөөд хоёр талын худалдааны сөргөлдөөн болж болзошгүй гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Сү Гэ хэлэхдээ, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр талын эдийн засгийн хөгжилд нэн ашигтай. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шинэ цаг үед нүүрлэж буй өрсөлдөөн сорилтыг зохицуулах нь зөв сонголт юм гэв.

Хятад Америк хоёр орон өргөн олон хамтын ашиг сонирхол болон бат бэх хамтын ажиллагааны үндэс суурьтай юм. Трампын ерөнхийлөгчийн сонгуульд хийсэн нэг чухал амлалт бол Америкийг нэн хүчирхэг болгож, Америкийн эдийн засгийг хөгжүүлэх явдал болно. Хэрвээ худалдааны мөргөлдөөн, худалдааны дайн гарахад хүрвэл хэтийн төлөвийг төсөөлөхөд бэрх болно. Хэрвээ эдийн засгийн 2-р том цогцтой хамтран ажиллахгүй юм бол миний бодохоор Америк эдийн засгийн хөгжлийг биелүүлэхэд маш бэрх болно. Иймээс хоёр тал эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, өргөтгөх хэрэгтэй. Жишээлбэл Америкаас Хятад руу хийх экспортыг нэмэгдүүлж, Хятадаас Америкт хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг. Үүний зэрэгцээ Хятадад тавих хязгаар хоригоо багасгахыг Америкийн засгийн газар болон Америкийн Конгрессоос хүсэж байна. Ялангуяа эдийн засаг худалдааны асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хүсэж байна. Үүнээс гадна бид бас хоёр арми, хууль хэрэгжилт, эрчим хүч, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Америкийн харилцаанд нэн олон хөдлөх хүч өгч, үүний дагуу соёл, гэгээрэл боловсрол зэрэг олон салбарын солилцоог дэмжин, хоёр орны харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.

Хоёр тал олон салбарт анхаарлаа хандуулж байгаагаас гадна, Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг бүс нутаг болон олон улсын халуун цэгийн асуудал ч энэ удаагийн Хятад, Америк хоёр орны тэргүүний уулзалтын зангилаа асуудал болсон байна. Энэ тухай тэрээр хэлэхдээ, Хоёр орны төрийн тэргүүний энэ удаагийн уулзалтын хугацаа нэлээд урт болохоор уулзалт нь хоёр тал, бүс нутгийн аюулгүйн байдал, бүс нутгийн эдийн засаг худалдааны хөгжил мөн тэрчлэн дэлхийн чанартай чухал асуудалтай холбогдох болно гэж бодож байна. Ази Номхон далайн бүс нутгийн маш олон асуудлыг Хятад, Америк авч хэлэлцэх бөгөөд санал солилцох хэрэгтэй байна. Дарга Ши Жиньпин Номхон далайн маш их багтаамжтай, Хятад Америк хоёр орныг бүр багтааж чадаж байна гэсэн юм. Энэ удаагийн уулзалт нь бүрэн дүүрэн амжилтад хүрч, хоёр талын харилцаа, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд маш чухал ач холбогдолтой болно гэдэгт би итгэл дүүрэн байна гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл