ОХУ 12-р сарын 23-нд БРИКС-ийн түнш орнуудын жагсаалтыг албан ёсоор нийтэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татлаа.
Үүнтэй холбогдуулан, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 12-р сарын 24-нд мэдэгдэл хийхдээ, энэ оны 10-р сард Ши Жиньпин дарга БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ бусад гишүүн орнуудын удирдагчидтай хамтран БРИКС-ийн түнш орнуудыг сонгох талаар чухал ойлголцолд хүрсэн юм.
Энэхүү ойлголцол нь БРИКС-ийн хөгжлийн үйл явц дахь томоохон ахиц болж, чуулга уулзалтын дараа Хятад улс бусад гишүүн орнуудтай хамтран түнш орнуудыг сонгох ажлыг амжилттай урагшлуулснаар Индонез, Малайз, Тайланд, Беларус, Боливи, Куба, Казахстан, Узбекистан, Уганда зэрэг есөн улс БРИКС-ийн түнш орноор албан ёсоор сонгогдсон байна.
БРИКС-ийн механизмын төлөөлөх чар хүрээ, нэр хүнд өргөжиж, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг ахиулах чухал индэр болж байна гэжээ.
