solongonews
Хятад Босни Герцеговинагийн удирдагч нар харилцан баярын цахилгаан илгээв
2025-04-04 08:17
Хятад Босни Герцеговинагийн удирдагч нар харилцан баярын цахилгаан илгээв

Хятад улсын дарга Ши Жиньпин, Босни Герцеговина улсын ерөнхийлөгчийн зөвлөлийн дарга Желька Цвиянович нар хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 4-р сарын 3-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээв. 

Ши Жиньпин хэлэхдээ, 30 жилийн өмнө Хятад, Босни Герцеговина дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал том жижиг өөр өөр түүх соёл, нийгмийн тогтолцоотой улс орнууд найрамдалтай харилцаж, хамтдаа хөгжихийн үлгэр жишээ үзүүлсээр ирсэн юм. Хятад, Босни Герцеговинагийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд хатагтай дарга тантай хамт Хятад, Босни Герцеговинагийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд нэн сайн ашиг тус хүртээхэд бэлэн байна гэв. 

Желька Цвиянович хэлэхдээ, Хятад улстай хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд Босни Герцеговина улс бэлэн байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл