Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 02-р сарын 06-ны үдээс хойш Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Брунейн султан Хассанал Болкиахтай уулзав.
Ли Чян онцлохдоо“Хятад, Бруней бол далай тэнгис алсалсан найрсаг хөрш юм.Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор тасралтгүй гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж байна.Өнөөдөр өглөө Ши Жиньпин дарга ноён султан тантай хэлэлцээ хийж, Хятад, Брунейн хувь заяаны хамтын цогцыг байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна.Хятад улс Брунейг хөрш орнуудтайгаа сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх чухал түншийн нэг гэж үзсээр ирсэн бөгөөд Брунейтэй гүнзгий хамтран ажиллаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд зиндааны харилцан итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэхэд бэлэн байна” гэжээ.
Ли Чян “Хятад улс Брунейн талтай хамтаар эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа тасралтгүй ахиулж, "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэх боломжийг ашиглан гол төслүүдийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, мэдээллийн аж үйлдвэр, шинжлэх ухаан технологийн инновац, ногоон хөгжил, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүчийг хамтаар хөгжүүлэхэд бэлэн байна.Хятад улс Брунейс илүү хөдөө аж ахуй, усны гаралтай чанар сайтай бүтээгдэхүүн импортолж,Хятадын аж ахуйн нэгжүүдийн Брунейд хөрөнгө оруулахыг дэмжиж, Бруней Хятадын аж ахуйн нэгжүүдэд илүү их дэмжлэг үзүүлж, тав тухтай байдлыг хангана гэдэгт найдаж байна.Хоёр тал соёл, аялал жуулчлал, боловсрол, залуучууд, спорт, орон нутгийн харилцаа зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ард түмний харилцан ойлголцол, найрамдалт харилцааг тасралтгүй нэмэгдүүлэх ёстой.Хятад улс АСЕАН-ы эв нэгдэл, стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэхийг тууштай дэмжиж, Бруней зэрэг АСЕАН-ы орнуудтай хамтран Хятад-АСЕАН-ы хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах талаар хичээн ажиллана”гэжээ.
Хассанал султан хэлэхдээ “Бруней Хятад хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай.Бруней Хятад улстай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадыг чухал түнш хэмээн үзэн, Хятад улстай эдийн засаг худалдаа, нефть хими, хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэн, Бруней-Гуаншигийн эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулж,соёлын солилцоог бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар бүтээн байгуулахад бэлэн байна.Бруней Хятад улсын олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж, Хятад улс “Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр”-т нэгдэн орохыг дэмжиж байна” гэжээ.
