Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хуннин 3-р сарын 20-ны өдөр Камбожийн эзэн хаан Нородом Сихамони болон түүниий хатан Нородом Монинеат нартай уулзав.
Ван Хуннин хэлэхдээ, Хятад, Камбож хоёр орон харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хуваалцдаг сайн нөхөд юм. Хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор, Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт чансаатай, өндөр төвшин, өндөр стандарт бүхий шинэ эринд орлоо. Хятад улс Камбожийн талтай дээд хэмжээний харилцаагаа хэвээр хадгалж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, төрийн удирдлагын туршлага солилцоог эрчимжүүлж, Хятад Камбожийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, шинэ ахиц дэвшил гаргахад бэлэн байна гэв.
Нородом Сихамони, Нородом Монинеат хэлэхдээ, Камбож, Хятадын найрамдалт харилцааг хоёр орны ахмад үеийн удирдагчид хамтран бүтээж, Камбожид харамгүй тусламж үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Камбожийн тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн чухал санаа, санаачилгыг өндрөөр үнэлж, нэг Хятадын зарчмыг баримталж, хоёр тал олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Камбож, Хятадын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах болно гэв.
