Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 15-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Австралийн ерөнхий сайд Энтони Албанезтэй уулзав.

Ши Жиньпин Энтони Албанезийн Австралийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд баяр хүргэж,сүүлийн жилүүдэд Хятад, Австралийн харилцаа хүндрэлээс гарч, хэвийн замдаа буцаж орсныг онцоллоо. Тэрбээр хоёр орны харилцааны гол сургамж нь харилцан эрх тэгш байдал, хамтын ажиллагаанд суурилсан харилцааг хөгжүүлэх явдал гэдгийг онцолжээ. Цаашид Хятад улс Австралитай хамтран ажиллаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бататган, хоёр ард түмэнд улам их үр өгөөж хүртээхийг зорьж байгааг илэрхийлжээ.
Энтони Албанез хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Австрали, Хятадын харилцаа эерэг ахиц дэвшил гаргасан. Австрали улс Хятад улстай тогтоосон харилцаагаа маш их нандигнаж, Хятад улстай хамтран ажиллаж, эрх тэгш харьцаж, адил талаа нэгтгэн адил бус талаа нөөцөлж, харилцан ашигтай хамтран ажиллаж, Австрали Хятадын харилцааны хөгжилийг ахиулахыг хүсэж байна. Энэ нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай юм. Австрали улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, "Тайваний тусгаар тогтнол"-ыг хэзээ ч дэмжихгүй. Мөн 2026 онд Хятад улс АПЕК-ийн даргалагч орон болохыг Австрали бүрэн дэмжиж байна" гэжээ.
