solongonews
Ши Жиньпин дарга Швейцарийн эдийн засгийн салбарынхантай уулзав
2017-01-17 11:41
Хятад улсын дарга Ши Жиньпин Берн хотноо энэ сарын 16-ны өдөр Швейцарийн Холбооны дарга Дорис Леутхардтай хамт тус орны эдийн засгийн салбарын төлөөлөгчидтэй уулзав.

      Дарга Ши Жиньпин: - Хятад, Швейцарь дипломат харилцаа тогтоосон 67 жилийн туршид хоёр орны харилцаа бүх талаар гүнзгийрэн хөгжив. Ялангуяа, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Швейцарийн аж ахуйн нэгжийн эзэд зоригтойгоор шинийг нээн хөгжүүлэх үзэл санааг баримталж, Хятадтай хамтран ажиллах явцдаа боломжийг алдалгүй ашиглан баялаг үр дүнд хүрсэн гэж хэллээ.

Ши Жиньпин дарга Хятадын эдийн засгийн байдлыг танилцуулахдаа, Хятадын хөгжил дэлхий дахинтай салшгүй холбоотой. Дэлхий дахины хөгжилд ч Хятад улс хэрэгтэй гэдгийг онцолж байна. Хятад улс эдийн засгаа тэнцвэртэй тогтвортой, эрүүлээр өсгөнө гэдэгт итгэлтэй байна. Хятадын ард түмэнд улам олон бодит ашиг хүртээхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжлийг ахиулахын төлөө идэвхтэй хувь нэмэр оруулах болно. Швейцарь зэрэг олон оронд хамтын ажиллагааны олон боломж бүрдүүлж өгөх болно гэж хэлэв.

Дарга Ши Жиньпин: - Хятад, Швейцарь олон улсын эдийн засгийн чөлөөтэй, нээлттэй эмх журмыг хамгаалах тал дээр хамтын ашиг сонирхолтой юм. Хоёр орны эдийн засгийн салбарынхан хамтдаа хичээж, эрх тэгш харилцан ашигтай, нээлттэй, хамтдаа амжилтад хүрэх талаар санаачилга гаргаж, худалдааны олон төрлийн ивээх үзлийг эсэргүүцэн эергээр хөгжихийн зэрэгцээ хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд туслалцаа үзүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг бэхжүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл