solongonews
Дин Шюэшян Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзав
2025-04-23 16:55
Дин Шюэшян Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч  Дин Шюэшян 4-р сарын 23-ны өдөр Бээжинд Ираны гадаадын сайд Аббас Арагзчитай уулзав.

 Дин Шюэшян хэлэхдээ, Хятад ба Иран хоёр орон уламжлалт найрамдалтай бөгөөд олон салбарын  хамтын ажиллагаа маань сайн үр дүнд хүрэв. Өнгөрсөн оны 10-р сард дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай уулзаж, Хятад-Ираны харилцааг хөгжүүлэхэд стратегийн удирдамж өгсөн юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, өндөр түвшний харилцан солилцоог бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн асуудлаар хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулж, хоёр орон, ард түмний ашиг тусын тулд Ирантай хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Аббас Арагчи хэлэхдээ, Иран Хятад хоёр орны  найрамдал удаан хугацаанд үргэлжилж байна. Иран хоёр орны бүх талыг хамарсан стратегийн түншлэлд ихээхэн ач холбогдол өгч, төрийн тэргүүний дипломат харилцааны удирдлагаар, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх,  нийтлэг ашиг сонирхлыг илүү сайн хамгаалахын төлөө Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл