

БНХАУ-ын Ханжөү хотноо 9-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан БРИКС-ийн удирдагчдын албан бус уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Ж.Зума Друбан, Бразилийн Ерөнхийлөгч Мишел Teмeр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар оролцосон байна. Таван улс орны удирдагчид БРИКС-ийн хоорондын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн, өрсөөлдөөнд хамтдаа хэрхэн оролцох тал дээр санал солилцсон байна.
Дарга Ши Жиньпин энэ оноос эхлээд БРИКС-ийн хоорондын хамтын ажиллагаа сайн хандлагатайн дээр хамтран ажиллах цар хүрээ өргөжсөний улмаас үр дүнд хүрч байна. БРИКС-ийн улс орон бол "Их 20"-ийн бүлгийн чухал гишүүн юм. Бид түүхэн хөгжлийн дагуу олон улсын байдалд уялдуулан хамтын ажиллгаагаа бэхжүүлнэ. БРИКС-ийн улс орон болон "Их 20"-ийн бүлгийг сайтар бүтээн байгуулна. Улмаар түүнийг хамгаалж хөгжүүлэн шинэ зах зээлийн улс орон болон хөгжиж буй улсын олон улсын үйл хэрэгт хувь нэмрээ маш түлхүү оруулах гэж хэлсэн байна. Уулзалтыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди удирдсан байна.
Ши Жиньпин дарга: - Шинэ цаг үед бид итгэлцлийг улам батжуулан, БРИКС-ийн улс орны нууц хүчийг илрүүлнэ. Түүнчлэн БРИКС-ийн улс орныг төлөөлж буй шинэ зах зээлийн улс орон болон хөгжиж байгаа улсын амжиргааны хүчийг таниулах хэрэгтэй. Бид тулгарч буй асуудал болон өрсөлдөөнийг сайтар шийдэж, харилцан нэгдэж, итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байвал БРИКС-ийн улс орны хамтын ажиллагаа шинэ байдлыг бий болгоно гэлээ. Мөн тэрээр БРИКС-ийн улс орны хамтын ажиллагааны тал дээр дөрвөн санал сануулга тавьсан байна. Үүнд, Нэг. Өсөлтийн арга хэлбэрийг хамтдаа бий болгоно.
Хоёр. Дэлхийн засаглалыг хамтдаа сайжруулна.
Гурав. Олон улсын эрх тэгш шударга ёсыг хамтдаа хамгаалж, аюулгүй тогтвортой хөгжлийн орчин нөхцөлийг бий болгоно.
Дөрөв. Олон улсын хамтын ажиллагааг хамтдаа ахиулан, үргэлжлэн хөгжих замыг баримтална. Ши Жиньпин дарга: - БРИКС-ийн улс орнуудын хамтын ажиллагаа нэгэнт 10 жилийн нүүр үзэж байна. Бид нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллах, хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалаар түншлэлийн харилцаагаа цаашид эрчимжүүлсээр байвал БРИКС-ийн улс орон маш ахицтай хөгжлийг бий болгоно гэж онцолсон байна
