solongonews
Хятадын эдийн засаг тогтвортой хөгжсөөр байна
2024-12-24 16:33
Хятадын эдийн засаг тогтвортой хөгжсөөр байна

Дарга Ши Жиньпин саяхан олон улсын эдийн засгийн томоохон байгууллагуудын тэргүүнүүдтэй уулзахдаа: 40 гаруй жил тогтвортой, эрчимтэй хөгжсөнөөр Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн үе шатанд орж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30 орчим хувьтай хэвээр байна. Хятад улс 2024 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо биелүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгүүрийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хятад улс байгуулагдсаны дараа, ялангуяа шинэчлэл, нээлттэй байдлаас хойш, намын хүчтэй удирдлаган дор Хятад улс бага орлоготой орноос дундаас дээш орлоготой орон болтлоо түүхэн үсрэлт хийж, тогтвортой урагшилж байна. Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар эдийн засгийн тогтолцооны шинэчлэлийг цаашид гүнзгийрүүлэх стратегийн зохицуулалт хийж, Хятад улсын эдийн засгийг дунд, урт хугацаанд эрүүл саруул хөгжүүлэх институцийн баталгааг хангав. Саяхан хуралдсан Эдийн засгийн ажлын төв чуулганаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд гүнзгий дүн шинжилгээ хийж, 2025 оны эдийн засгийн ажлыг системтэй хэрэгжүүлэх чиглэлийг зааж, ирэх онд эдийн засгийн ажлыг сайн хийж, сайн үр дүнд хүрэх үндэс суурийг тавьсан юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл