solongonews
Ван И БНХАУ-д суугаа Лаосын Элчин сайдын яаманд очиж, Хантайг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
2025-04-04 09:01
Ван И БНХАУ-д суугаа Лаосын Элчин сайдын яаманд очиж, Хантайг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И  4-р сарын 3-ны өдөр БНХАУ-д суугаа Лаосын Элчин сайдын яаманд очиж, Лаосын нам, төрийн удирдагч асан Хантай таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.

Ван И хэлэхдээ, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга,  БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглоун-д цахилгаан утас илгээж, нөхөр Хантай ​​таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэв. Нөхөр Хантай бол Лаосын нам, төрийн ахмад үеийн шилдэг удирдагч, мөн хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Хоёр нам, улс орны дээд удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтод тулгуурлан, Хятад Лаосын хувь заяаны хамтын цогцын байгуулалтын тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулахын тулд Лаосын талтай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэв.

Ван Ид эмгэнэл илэрхийлхээр ирсэнд Лаосын тал чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл