solongonews
Ши Жиньпин Ли Жэ Мёнд баярын цахилгаан илгээв
2025-06-04 16:02
Ши Жиньпин Ли Жэ Мёнд баярын цахилгаан илгээв

Хятад улсын дарга Ши Жиньпин 6-р сарын 4-ны өдөр Ли Жэ Мёнд цахилгаан илгээж, БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, БНХАУ, БНСУ чухал хөрш орнууд бөгөөд хамтын ажиллагааны түнш юм. Дипломат харилцаа тогтоосон 33 жилийн турш, хоёр тал үзэл суртлын болон нийгмийн тогтолцооны ялгааг даван туулж, хамтдаа урагш ахиж, бие биенийхээ амжилтад хүрэхэд харилцан тус дэм болж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлсээр ирсэн юм. Энэ нь хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө өгөөд зогсохгүй бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, миний бие хоёр орны харилцааны хөгжлийг маш чухалчилдаг. Өдгөө дэлхийн ертөнц хүндхэн сорилтод нүүрлэж буй бөгөөд олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд тодорхойгүй хүчин нэмэгдсээр байна. Хятад улс дэлхийн болон бүс нутгийн чухал орны хувьд БНСУ-ын талтай дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо сахиж, найрсаг хөршийн чиг хандлагыг баримталж, харилцан ашигтай хамтдаа хожих хамтын зорилтоо мөрдөж, БНХАУ, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй урагшлуулж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл