Финландын олон салбарын зүтгэлтнүүд дарга Ши Жиньпиний айлчлалыг хүсэн хүлээж, энэ айлчлал нь Финлянд, Хятад хоёр талын харилцааны цаашдын хөгжилд шинэ боломж авчрахыг хүсэж байгаа юм. Саяхан манай радиогийн сурвалжлагч Хельсинкид Финляндын худалдаа хөрөнгө оруулалт аялал жуулчлалыг дэмжих ерөнхий газрын орлогч дарга Марког сурвалжиллаа. Эдийн засаг худалдааны нэр хүндтэй албан тушаалтны хувьд тэрээр Хятадын зах зээл Финляндын компаниудад асар их боломж олгох болно. Финлянд Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэдгээ илэрхийллээ.

Хятад иргэдийн хувьд Финляндын "Нокиа" компанийг сайн мэддэг. Тэр жилүүдэд "Нокиа" компани өөрийн сайн чанарын бүтээгдэхүүнээрээ олон зуун сая Хятад иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн юм. Финляндын худалдаа хөрөнгө оруулалт аялал жуулчлалын ерөнхий газрын дэд дарга Марко тухайн жилүүдэд "Нокиа" компаний Хятадад дахь салбар компаний хариуцлагатай ажилтан байсан юм. Тэрээр:
- Финляндын компаниуд Хятадын зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Эдгээр компаниудын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Хүмүүс "Нокиа" компанийг санаж байгаа байх. Тус компани нэлээд удаан хугацаанд Финлянд, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Мөн техникийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулсаар ирлээ гэж хэлсэн байна.
Марко өдгөө зарим том төслүүд болон хамтын ажиллагааны ажилд хичээн зүтгэж байна. Түүний байгаа Финляндын Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих төв нь Финляндын Засгийн газрын байгууллага бөгөөд Финляндын компани, аж ахуйн нэгж олон улсын зах зээлд хөл тавихыг дэмжих, гадаадын компаниудыг Финляндад хөрөнгө оруулах, гадаадын жуулчид Финляндад жуулчлахыг татах нь тус байгууллагын гол үүрэг хариуцлага юм. Өдгөө дэлхийн 31 улс орон, бүс нутагт 40 гаруй худалдааны төвөө байгуулсны дотор Хятадын Бээжин, Шанхай дахь төв багтаж байна.

Тэрээр "Хятад, Финляндын алтан гүүр инновацийн төв"-ийн ерөнхий менежерээр ажиллаж, хоёр орны аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын зөвлөмж, шинэлэг бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байсан тухайгаа дурсав. Ойрын жилүүдэд Хятад, Финлянд хоёр орны хөрөнгө оруулалт хурдтай өсөж, одоогийн байдлаар хэдэн тэрбум ам.долларт хүрээд байна. Финляндын 400 гаруй компани Хятад улсад, Хятадын 35 аж ахуйн нэгж Финляндад үйл ажиллагаа явуулж байна.
Ши Жиньпин даргын Финляндад хийж буй төрийн айлчлалын талаар:
- Хоёр орон эерэг улс төрийн харилцаатай байх нь юунаас ч чухал. Хоёр орны тэргүүний уулзалт хамгаас чухал, Ши Жиньпин дарга Финляндад айлчилж буйд маш их баярлаж байна. Финлянд нь жижиг улс ч гэсэн олон давуу талтай. Бид Хятад улстай энэхүү давуу талаа хуваалцан ажиллахад бэлэн байна гэж хэллээ.
Финлянд, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих явдал нь Маркогийн хөгжлийн төлөвлөгөөнд чухал байр суурь эзэлсэн байна. Марко Финляндын хамгийн том давуу тал нь инновацийн чадвар юм гэж үздэг. Сүүлийн жилүүдэд "Хуавэй" зэрэг Хятадын компаниуд Финляндад салбараа байгуулсан бөгөөд Финляндын шилдэг сайн инновацийн орчныг сайнд үзэж байна. Энэ тухайд Марко:
- Хятадын компаниудын Финлянд дахь бизнес асар хурдтай нэмэгдэж байна. 2010 оноос хойш Хятадын том компаниуд Финляндад ар араасаа ирж, Финляндын шилдэг сайн инновацийн экосистемийг ашиглан судлан нээх, инновацийн бизнес өрнүүлж байна. Финляндын мэргэжлийн технологийг ашиглан компанийнхаа инновацийн чадварыг нэмэгдүүлэхийг хамгийн чухалд авч үзэж байна гэж хэлсэн байна.
