Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 15-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар болон байнгын байгууллагын тэргүүн нартай уулзав.

Ши Жиньпин “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан цагаасаа Шанхайн үзэл санааг тууштай баримталж, тасралтгүй хөгжин, хүчирхэг эрч хүчийг түгээсээр ирсэн. Гишүүн орнуудын хоорондын улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрч, олон салбар дахь хамтын ажиллагаа үр өгөөжөө өгч, цаг үеийн хандлагад нийцсэн, талуудын хэрэгцээ шаардлагад тохирсон бүс нутгийн хамтын ажиллагааны замаар амжилттай хөгжиж, олон улсын шинэлэг харилцааны үлгэр жишээ болсон юм. Хятад улс ШХАБ-ыг хөрш орнуудтай харилцах дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үзсээр ирсэн бөгөөд тус байгууллагыг хөгжүүлэхийн тулд тууштай хичээн зүтгэж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалан, гишүүн орнуудын хөгжил, цэцэглэлтийг дэмжиж, хувь заяаны нэн нягт нэгдмэл цогцыг байгуулахыг зорьж байна” гэжээ.
