solongonews
Ши Жиньпин: Үзэсгэлэнт Хятад улсыг байгуулж, эх орноо илүү ногоон, илүү эрч хүчтэй болгох ёстой
2025-04-04 10:09
Ши Жиньпин: Үзэсгэлэнт Хятад улсыг байгуулж, эх орноо илүү ногоон, илүү эрч хүчтэй болгох ёстой

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 3-ны үдээс өмнө Нийслэлийн сайн дурын мод тарих үйл ажиллагаанд оролцов. Ши Жиньпин хэлэхдээ, мод тарьж ойжуулах нь экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал хэсэг юм. олон газрын байгууллагууд цаашид үйл ажиллагаа өрнүүлэн, хамт олноо дайчлан, ойжуулалт ногоон байгууламжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, экологийн соёлыг уламжлан, үзэсгэлэнт Хятад орныг бүтээн байгуулах гайхамшигтай хүчнээ төвлөрүүлж, эх орноо ногоон өнгөөр чимж, амьжиргааны хүчээр дүүрэн байлгахын төлөө тэмцэх хэрэгтэй гэв. 

10:30 минутад нам төрийн удирдах хамт олон Фэнтай дүүргийн Юндинхэ голын хөвөөн дээр очиж, кадр олон түмний хамт сайн дурын мод тарих хөдөлгөөнд оролцжээ. 

Ши Жиньпин мод тарих үедээ кадр олон түмэнд хандан хэлэхдээ, одоогийн байдлаар Хятад улсын ойн бүрхэвч 25 хувиас давж, дэлхийн шинэ ногоон байгууламжийн 25 орчим хувийг бүрдүүлж байна. Цаашид ойжуулалт ногоон байгууламжийг өргөтгөн, хөгжүүлж, хамгаалах хэрэгтэй гэжээ. 

Тэрээр мөн хэлэхдээ, нийт ард түмнийг оролцуулсан сайн дурын мод тарих үйл ажиллагаа нь үе үе уламжлан хэрэгжих ёстой. Үүрэг хариуцлагаа ухамсарлан, оролцох хэлбэрээ шинэчилж, үйлчилгээг чангатган, ойжуулалт ногоон байгууламжийн бодит үр ашгийг тогтвортой дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл