solongonews
Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй уулзлаа
2016-08-02 19:54
Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй уулзлаа.

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын шинээр томилогдсон Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй 8 дугаар сарын 1-ний өдөр уулзаж, хоёр тал худалдаа, эдийн засаг зэрэг бодит хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо. Уг уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь, Улс төрийн газрын дарга Гу Имин нар оролцов.

Элчин сайд Шин Хаймин Сангийн сайд Б.Чойжилсүрэнд баяр хүргэж, мөн хэлэхдээ, Ши Жиньпин даргын 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан. Саяхан, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсад айлчлал хийж, Ази, Европын Дээд хэмжээний уулзалтад оролцсон бөгөөд уг айлчлал нь хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлсэн. Түүнчлэн, хоёр тал нягт холбоотой байж, хоёр улсын удирдагчдын хүрсэн бүх нэгдсэн ойлголтыг хамтдаа хэрэгжүүлж, ялангуяа эдийн засаг, санхүү, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, холбогдох хамтын ажиллагааны төслийн нийгэм, эдийн засгийн ашгийг эртнээс гаргаж, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд үр шимийг хүртээнэ гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийллээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ: - БНХАУ бол Монгол Улсын чухал хөрш, БНХАУ-тай нөхөрсөг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн чиглэлүүдийн нэг. Монголын шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш, гадаадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өндрөөр чухалчлан үзэж, үүний дотор, Хятад Улстай бодит хамтын ажиллагааны харилцааг улам бэхжүүлэхийг хамгийн чухал болгож байгаа юм. Монгол Улсын Сангийн яам БНХАУ-ын Сангийн яам, Худалдааны яам зэрэг байгууллагатай нөхөрсөг харилцаа байгуулан нягт холбоотой байж, Хятадын талын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг хамтдаа хэрэгжүүлж, Монгол, Хятадын бодит хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулахад бэлэн байна гэлээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл