Малколм Төрнбол юун түрүүнд Хятадын удирдагчдад найрсаг мэндчилгээ хүргэхийг Ван И-гээс хүсэв.
Тэрээр: Ши Жиньпин дарга саяхан Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад хэлсэн үгийг Австрали өндрөөр үнэлж байгаа бөгөөд Австрали нь худалдааны либералчлалыг дэмжигч, үр ашиг хүртэгч орон юм. Цаашид бид Хятад улсын хамт ямар нэгэн худалдааны ивээх үзлийг эрс эсэргүүцэх болно. Энэ нь мөн Австрали Хятад хоёр орон болон дэлхий нийтийн нийтлэг ашиг сонирхол юм. Австрали, Хятадын харилцаа сайн хөгжиж, хамтын ажиллагаа ихээхэн үр дүнд хүрээд байна. Хятад улстай дээд түвшний харилцаагаа эрчимжүүлэн, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Австрали Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ өндөрлөгт хүргэн хөгжүүлэхийг миний бие хүсэж байна гэжээ.
Ван И сайд Хятадын удирдагчийн халуун мэндчилгээг Малколм Төрнболд дамжуулав. Тэрээр хэлэхдээ: Миний бие Жолие Бишоп сайдтай найрсаг харилцаа, стратегийн бодлого хэрэгжүүлж ирсэн юм. Хятад, Австрали чухал хариуцлагатай хоёр орны хувьд хамтдаа дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах, олон улсын худалдааны тогтолцоог хамгаалах, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэхэд хүчин зүтгэх талаар бид чухал нийтлэг ойлголтод хүрээд байгаа юм гэлээ.
