ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 3-р сарын 19-ний үдээс хойш Юньнань мужийн Лижян хотын орчин үеийн цэцгийн аж ахуйн хүрээлэнд хүрэлцэн ирж, тосгоны оршин суугчид болон техникийн ажилтнуудтай газар дээр нь найрсгаар ярилцаж, цэцгийн сорт, зах зээлийн борлуулалт, орлого болон бусад асуудлын талаар танилцасан байна. Тосгоны нутгийн иргэд энд ажиллаад сард 4000 гаруй юанийн орлого олдог. Харин борлуулагын оргил үед сард 7000 гаруй юанийн орлого олох боломжтой гэх ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин баяртайгаар хэлэхдээ, та бүхний бизнес цэцэглэн хөгжиж, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн чиг хандлагад нийцэж байна. Та бүхний амьдрал цэцэг шиг үзэсгэлэнтэй байгаасай гэж хүсч байна гэв!
