Афганистаны Ерөнхий сайд Мухаммад Хассан Ахунд 08-р сарын 20-нд Кабул хотноо БНХАУ-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Мухаммад Хассан Ахунд Хятадын удирдлагуудад чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулахыг Ван И-д хүсэв. Тэрээр Хятад улс болон Хятадын ард түмэн Афганистанд байнга нөхөрсөг, эерэг хандлагатай байсаар ирснийг онцлон тэмдэглэж, олон улсын тавцанд Афганистаны эрх ашгийг хамгаалахын төлөө дугарч ирсэнд талархал илэрхийлэв. “Хятад бол дэлхийн шударга хүч бөгөөд Афганистан болон бусад улстай найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, хамтын хөгжил, дэвшлийг эрэлхийлж ирсэн. Бусдын дотоод хэрэгт оролцох гэсэн улс өөрсдөө хохирдог, харин найрсаг бодлого баримталсан улс л амжилтад хүрдэг гэдгийг түүх гэрчилсэн. Энэ бол Хятадын өвөрмөц тал юм. Хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, тогтвортой, найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхийн зэрэгцээ Афганистаны газар нутгийг ашиглан Хятадад аюул учруулах аливаа оролдлогыг эрс эсэргүүцэж, Хятадтай үргэлж хамт байх болно гэж хэлэв.
Хятадын удирдлагуудын чин сэтгэлийн мэндчилгээг Ван И уламжилж, “Хятад улс бусад улс орны дотоод хэрэгт үл оролцох зарчмыг баримталдаг бөгөөд Афганистаны ард түмний сонголтыг хүндэтгэж, Афганистаны өвөрмөц соёл, уламжлал болон улс орныхоо байдлыг үндэслэн сонгосон засаглалын хэлбэрийг хүндэтгэдэг гэдгийг онцлон тэмдэглэв. Афганистаны тусгаар тогтнол, бие даасан байдлыг дэмжиж, хөгжил цэцэглэлтийг нь ахиулахад хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Хятад улсын дарга Ши Жиньпин бүс нутгийн хамтын цогцыг байгуулах санаачилга дэвшүүлж, хөрш орнуудтайгаа хамтран “Энх тайван, амар амгалан, хөгжин цэцэглэсэн, үзэсгэлэнт, нөхөрсөг гэр орон” гэсэн “Таван хамтын гэр орон”-ыг байгуулж, хамтдаа шинэчлэл, хөгжлийг урагшлуулахыг уриалсан бөгөөд Афганистан энэхүү үйл явцын чухал гишүүн байх ёстой гэдгийг онцолсон.
Ван И:
- Хятадын тал улс орнууд том жижиг гэлтгүй тэгш эрхтэй байж, хүчээр дээрэлхэх, том нь жижгийгээ шахах аливаа байдлыг эсэргүүцэж, улс орнууд харилцан эрх тэгш харилцаж, хамтран ажиллаж хамтдаа хожих зарчмыг баримталсаар ирсэн. Дэлхий ертөнцөд зөвхөн баян нь улам баяжиж, ядуу нь улам ядуурах ёсгүй. Афганистаныг багтаасан бүх улс орон хөгжиж дэвших бүрэн эрхтэй гэж тэрээр онцлон хэллээ.
