solongonews
Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт хүлээн авалтын арга хэмжээ зохиожээ
2025-02-08 11:13
Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт хүлээн авалтын арга хэмжээ зохиожээ

02-р сарын 07-ны үдэд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн олон улсын хүндэт зочдод зориулан Хармөрөн мужийн Харбинь хотын Тай Ян Дао зочид буудалд хүлээн авалтын арга хэмжээ зохиожээ.

Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолд оролцож буй зочид төлөөлөгчдөд Брунейн султан Хассанал Болкиах, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров болон түүний гэргий Айгүл Жапарова, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Тайландын Ерөнхий сайд Петонгтан Чинаватра, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик болон түүний гэргий Шин Кён Хэ, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, Азийн Олимпийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Хүө Жэнтин нар байна.


Ши Жиньпин хэлэхдээ: Миний бие Хятадын засгийн газар , ард түмний нэрийн өмнөөс Азийн өвлийн спортын IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчдийг халуунаар угтаж байна. Азийн өвлийн спортын IX наадмын бамбарыг асаах ёслол өнөө орой болно. Бээжингийн өвлийн олимпоос Харбины Азийн өвлийн наадам хүртэл, Хятад улсын “цас мөсний мөрөөдөл” Хятад даяар түгж, улмаар дэлхийн цас мөсний спортод шинэ амьжиргааны хүчин нэмэрлэсэн юм. Азийн өвлийн спортын IX наадамд оролцож буй улс орон, бүс нутгийн тоо, тамирчдын тоо түүхэн дээд амжилт тогтоолоо. Азийн Олимпийн Зөвлөл болон олон улс орон, бүс нутгийн төлөөлөгчдийн хамтын хүчин чармайлтаар Харбины Азийн өвлийн IX наадам бүрэн дүүрэн амжилттай зохиогдоно итгэл дүүрэн байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Азийн өвлийн спортын IX наадам "Мөс цасны мөрөөдөл, Азийн эв нэгдэл" уриатай зохиогдож, Ази тивийн ард түмний энх тайван, хөгжил, найрамдлыг хамтаар хүсэн хүлээж, эрэлхийлж буйг харуулж байна. Амар амгалан эв найрамдалтай байх хамтын мөрөөдлөө баримталж, эрх тэгш дэг журамтай олон туйлт дэлхийн ертөнцийг байгуулахын төлөө Ази тивийн хүчийг нэмэрлэх хэрэгтэй. Цэцэглэн хөгжих хамтын хүслээ баримталж, багтаамжтай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршилд хөдөлгөх хүч нэмэрлэх хэрэгтэй. Харилцан солилцож найрсаг дотно байх хамтын эрэл хүслийг биелүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд нэн их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл