Дарга Ши Жиньпин сар шинийн өмнө Хэ Бэй мужаар айлчиллаа
2017-01-25 23:10
Дарга Ши Жиньпин сар шинийн өмнө Хэ Бэй мужийн дарга удирдлага, ард иргэдтэй уулзав.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1 дүгээр сарын 24-ний өдрийн үдээс өмнө Жан Бэй шяний Шяо Эртэй суурингийн Дэ Шэн тосгоны иргэн Шюй Хайчэн гуайнд айлчилсан байна. Дарга Ши Жиньпин хэлэхдээ: - Миний бодлоор хашаа хороо нь бага зэрэг эмх замбараагүй байна гэжээ.



Тус тосгоныг үзэсгэлэнт хөдөө тосгоны бүтээн байгуулалтын төслийг төлөвлөн боловсруулж байгааг мэдээд санал заавраа илэрхийлэхдээ, “Иргэдийн амьдралын орчин, үйлдвэрлэлийн орчин, тэжээн үржүүлэх орчинг зүй зохистой төлөвлөх хэрэгтэй. Ариун цэврийн асуудлыг шинжлэх ухааны үндэстэй төлөвлөх хэрэгтэй. Энэ бүхнийг илүү төлөвлөж боловсруулах хэрэгтэй” гэжээ.


Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://pic.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
