Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны Ⅴ үзэсгэлэн 04-р сарын 13-наас 18-ны өдрүүдэд Хятадын Хайнань мужид нээгдсэн байна. Ази Номхон далайн бүс нутгийн өргөн хэрэглээний барааны хамгийн том үзэсгэлэнгийн хувьд Хятадын олон улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн нь дэлхийн компаниудад Хятадын зах зээлийг хуваалцах, Хятадын аж ахуйн нэгжүүдэд дэлхийн тавцанд гарах чухал индэр болж ирсэн.

Хятадын дарга Ши Жиньпин 03-р сарын 28-нд Олон улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахдаа "Хятад улс урт хугацааны туршид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх таатай орчин байх болно", “Хятад хамтран ажиллах нь аз тохиолтой хамт байх болно, Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг мөн” гэж онцлон тэмдэглэв.
Үзэсгэлэнд дэлхийн 70 гаруй улс орон, бүс нутгаас 1700 гаруй аж ахуйн нэгж, 4100 гаруй брэнд оролцсон юм.Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн төдийгүй Хятадын олон улсын импортын үзэсгэлэн,Хятадын үйлчилгээний худалдааны олон улсын үзэсгэлэн, Хятадын олон улсын том датагийн аж үйлдвэрийн үзэсгэлэн,Хятадын олон улсын сүлжээний үзэсгэлэн зэрэг томоохон үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан нь Хятад улсын хувьд дээд түвшний нээлттэй байдлыг ахиулсан туршлага болсон юм.
Хятадад хөрөнгө оруулалт, хэрэглээний асар их нөөц бий
Өнгөрөгч онд Хятад, Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Малайз улс анх удаагаа Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцох үзэсгэлэнгийн багийг зохион байгуулж, нийт 20 аж ахуйн нэгж, 60 гаруй брэнд оролцсон байна.Энэхүү удаагийн үзэсгэлэнд Малайз улс хүнс, ундаа, гоо сайхан, арьс арчилгаа, үнэт эдлэл зэрэг олон салбарын компаниудыг зохион байгуулж Хятадад хүрэлцэн ирсэн нь Хятадын "хөрөнгө оруулалт, хэрэглээний асар их боломж"-ийг олж харсанд шалтгаалсан болно.
- Өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнд 2 удаа дараалан оролцож байна.Бид Хятадын зах зээлийн хэтийн төлөвт бүрэн дүүрэн итгэлтэй.Хятадын хэрэглэгчдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг маш их нэмэгдэж, тэдний эрүүл хэрэглээ нь асар их боломжтой байгаа учир дэлхийн компаниудад ч зах зээлийн ховор боломжийг олгож байна гэж Малайзын Чаоян хоолны шувууны үүр ХХК-ийн лангуунд хариуцсан ажилтан Яо Жиьнрүй хэлсэн байна.
Энэ жил Камбожийн Хятад руу хийх хар чинжүүний экспорт улам өсөх төлөвтэй байна.Камбож(Хайкөү)бизнес төвийн төслийн менежер Люй Пэн:
- Камбожийн хар чинжүү нь Хятадын зах зээлд нэвтэрсний дараа өвөрмөц амт,сайн чанараараа Хятадын хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн.Бид ч зах зээлийн боломжийг ашиглаж, Хятадын аж ахуйн нэгж,компаниудтай идэвхтэй хамтран ажиллаж,Хятадын зах зээлд нэн илүү хэмжээний хар чинжүү нийлүүлэх хүсэлтэй байна гэж хэллээ.

Мөн тэрээр“Хятадын хэрэглээний зах зээл асар их боломж,өргөн орон зай, бизнесийн таатай орчинтой бөгөөд манай компани Хятад дахь ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ”гэв.
Хятадтай хамтран ажиллах гэдэг нь аз тохиолтой хамт байх гэсэн үг юм
Вьетнамын Трунг Нгуен группын хариуцах ажилтан Ли Чинхай өргөн хэрэглээний барааны Ⅲ үзэсгэлэн талаар тод дурсамжтай билээ.Яг энэ удаагийн үзэсгэлэнгээр болсон кофены үйлдвэрлэлийг сурталчлах бага хурлын үеэр тэд Хайнань мужийн Чэнмай шяний засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, кофены үйлдвэрийн брэндийг бүтээн байгуулах төслийг эхлүүлж ажиллуулсан байна.
- 2017 онд бид Хятадад ганцхан оффис байсан.Тэр цагаас хойш Хятадын кофены зах зээлийн өсөлтийн хурд гэж төсөөлөхийн аргагүй болжээ.2022 онд бид стратегийн төлөвлөлт хийхээр шийдсэн.Одоогоор манай компани Хятадад 20 гаруй дэлгүүр ажиллуулж байна.Би өөрөө ч Хятадад 8 жил амьдарсан байж,хятад хэлээр чөлөөтэй ярьж сурсан.Миний үзэхээр Хятадтай хамт байх гэдэг бол аз тохиол ба боломжтой хамт байх гэсэн үг юм.Бид Хятадын зах зээлийг өөдрөгөөр харж байна гэж Ли Чинхай өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.
Зүүн өмнөд Ази нь дэлхийн Робуста кофены чухал бүс нутаг бөгөөд Вьетнамын Робуста кофены нийлүүлэлт нь дэлхийн нийлүүлэлтийн 1/3 орчим хувийг бүрдүүлдэг.
Өнөөдөр Вьетнамын Трунг Нгуен групп Хайнань мужийн Чэнмай, Ваньнин болон бусад газартай хамтын ажиллагаагаа бэхжүүлж,тусгай кофены машиныг сурталчилж, хамтарсан кофены брэнд бий болгож, олон улсын Робуста шошны кофены стандарт системийг бий болгохоор судалж байна.
Вьетнамаас Хятадад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фам Тханьбин хэлэхдээ“2025 он бол Вьетнам, Хятадын харилцаанд онцгой ач холбогдолтой нэг жил юм.Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд мөн Вьетнам Хятадын соёлын солилцооны жил юм.Хятад улстай бүх талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтын ажиллагааны уламжлалт салбарыг өргөжүүлэн, хоёр орны ашиг сонирхолд нийцсэн хамтын ажиллагааны шинэ салбарт хамтран ажиллахыг хүсэж байна”.

Хамтын хөгжлийг бэхжүүлж, хамт ашиг хүртэх хамтын ажиллагааг дэмжинэ
Хятад улс олон жилийн турш Камбожийн хамгийн том худалдааны түнш хэвээр ирсэн.Энэхүү явцад Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн нь гүүр болж,Камбожийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлийн боломжуудыг сайн ашиглаж чадсанаар холбогдох салбар хөгжлөө олсон байлаа.Үүний улмаар Камбожийн аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийн хөгжлийн ногдол ашгийг хуваалцаж, бизнесээ өргөжүүлэх боломжийг судлах боломжтой болсон ажээ.
Сүүлийн жилүүдэд Хятад Вьетнамын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна.2004 оноос хойш Хятад улс Вьетнамын хамгийн том худалдааны түнш болж,2016 оноос хойш Вьетнам АСЕАН-ы орнуудын Хятадын хамгийн том худалдааны түнш болсон.Хятад Вьетнамын хоёр талын худалдааны хэмжээ дөрвөн жил дараалан 200 тэрбум ам.доллар давжээ.
“Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлснээр Хятад, Малайз хоёр тал харилцан визгүй болсноор хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, боловсон хүчний солилцоо улам нягт болж байна.Хайнань мужийн төлөөлөгчдийн баг олон удаа Малайзад айлчилж, хяналт шалгалт, хэлэлцээр хийж, хөдөө аж ахуй, худалдаа, боловсрол, бизнесийн үйлчилгээ зэрэг олон салбарт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.Өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн болон бусад арга хэмжээнд оролцсоноор Малайз Хятадын зах зээлийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, хамтын ажиллагааг улам бүр ахиулав.
-Хятадын хэрэглэгчид гадаадын өндөр чанартай бүтээгдэхүүнийг нэн илүү хүлээн авах болж байна.Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Малайзын аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнгээр дамжуулан Хятадын зах зээлд сайн борлуулалт хийж, брэндийн нэр нөлөө ч улам бүр өргөжсөөр байна.Энэхүү өргөн хэрэглээний барааны үзэсгэлэн нь Хятад дахь Малайзын бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувийг улам өргөжүүлж,хамтын хөгжлийг ахиулж,нэн олон салбарт хамтран ажиллахыг хүсэж байна гэж Малайзын олон улсын бизнесийг дэмжих нийгэмлэгийг хариуцсан ажилтан хэлсэн байлаа.
