solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин Нигерийн Ерөнхийлөгч асан Мухаммаду Бухари таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
2025-07-17 10:22
Хятад улсын дарга Ши Жиньпин Нигерийн Ерөнхийлөгч асан Мухаммаду Бухари таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

Хятад улсын дарга Ши Жиньпин Долдугаар сарын 16-нд Нигерийн ерөнхийлөгч асан Мухаммаду Бухари таалал төгссөнтэй холбогдуулан Нигерийн ерөнхийлөгч Бола Тинубуд эмгэнэлийн цахилгаан илгээж, Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, Бухаригийн төрөл төрөгсөд, Нигерийн засгийн газар, ард түмэнтэй уй гашууг нь хуваалцаж буйгаа илэрхийлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Бухари бол Нигерийн гарамгай удирдагч, Нигерийн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг эрэлхийлж, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө жинтэй хувь нэмэр оруулсан, олон улсын хамтын нийгэмлэгт ч нэр нөлөөтэй удирдагч юм. Тэрээр амьд сэрүүн байхдаа Хятад улстай найрсаг харилцаатай байхыг тууштай баримталж, Хятад, Нигерийн найрамдал, Хятад, Африкийн найрсаг хамтын ажиллагааг идэвхтэй дэмжигч байсан юм. Түүний таалал төгссөн нь Нигерийн ард түмний хувьд маш том гарз хохирол бөгөөд Хятадын ард түмэн ч сайн найзаа алдсан явдал юм. Хятад Нигерийн харилцааны хөгжлийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхийн тулд Нигерийн талтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл