solongonews
Ли Чян Тайландын Ерөнхий сайд Петонтан Чинаватратай уулзав
2025-02-08 12:03
Ли Чян Тайландын Ерөнхий сайд Петонтан Чинаватратай уулзав

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 2-р сарын 6-ны өдөр  Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Ерөнхий сайд Петонтан Чинаватратай уулзав.

Ли Чян хэлэхдээ, Энэ жил Хятад, Тайланд хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой , "Хятад-Тайландын нөхөрлөлийн алтан 50 жил" тохиож байна. Дарга Ши Жиньпин өглөө Тайландын Ерөнхий сайд Петонтан Чинаватратай уулзаж, Хятад-Тайландын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ зураг төсөл боловсруулав. Хятадын хөршийн дипломат харилцаанд Тайландтай харилцаа хөгжүүлэх явдал ямагт тэрүүлэх чиглэл болсоор ирсэн юм . Бид хоёр орны удирдагчдын стратегийн удирдлагын дагуу өндөр түвшний ойр дотно хэлхээ холбоог үргэлжлүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж өргөжүүлэх, Хятад-Тайландын харилцааг шинэ түвшинд гаргах, хоёр ард түмэнд илүү ашиг тусыг хүртээхийн тулд Тайландтай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Ли Чян хэлэхдээ, Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх цуврал үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, Хятад, Тайландын нөхөрлөлийг үеэс үед өвлөн уламжлах ёстой. Хятад улс "Бүс ба зам" хамтын ажиллагааг чансаатай хөгжүүлэх болон Тайландын хөгжлийн стратегитэй уялдаа холбоог бэхжүүлэх, Хятад, Тайландын стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, шинжлэх ухаан, технологийн инновацийн салбарт хамтын ажиллагааны түвшинг үргэлжлүүлэн дээшлүүлэх, соёл, аялал жуулчлал, залуучууд, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбарт харилцан солилцоог бэхжүүлэхэд Тайландтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад илүү олон хятад компаниудыг Тайландад хөрөнгө оруулалт хийхийг урамшуулж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг хөгжиж буй салбаруудад хамтран ажиллах чадавхыг судлах ёстой. Хоёр тал улс хоорондын хууль сахиулах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, хил дамнасан гэмт хэргийн эсрэг тэмцэх ёстой. Одоогийн байдлаар олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа бөгөөд янз бүрийн тодорхой бус, тогтворгүй хүчин зүйлүүдэд нүүрлэж буй тул Хятад, Тайланд хоёр эрсдэл, сорилт бэрхшээлүүдийг зохицуулахын тулд илүү нягт хамтран ажиллах ёстой гэв.

Петонтан Чинаватра хэлэхдээ, Тайланд, Хятад хоёр орны нөхөрлөл эрт дээр үеэс эхтэй бөгөөд хоёр улс бие биедээ итгэдэг, сайн түншүүд юм. Тайланд нэг Хятадын бодлогыг тууштай баримталдаг. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тохиолоор, бүх түвшинд хэлхээ холбоогоо бэхжүүлэх, "Бүс ба зам" санаачилгыг сурталчлах, харилцаа холбоо, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, санхүү, ногоон эдийн засаг, дижитал эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, аялал жуулчлал, хүмүүсийн хоорондын солилцоог бэхжүүлэх, Тайланд-Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад дэмжлэг үзүүлэх болно. Тайланд Хятад болон хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хил дамнасан онлайн мөрийтэй тоглоом, цахим залилангийн гэмт хэрэгтэй хамтдаа тэмцэнэ гэв.

Уулзалтын дараа хоёр орны Ерөнхий сайд нар дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, гаалийн хяналт, ногоон хөгжлийн чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.

 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл