solongonews
Ши Жиньпин өндөр насны тэтгэвэрт гарсан хамт олон, тэргүүний хувь хүний төлөөллийг хүлээн авч уулзлаа
2024-12-31 16:11
Ши Жиньпин өндөр насны тэтгэвэрт гарсан хамт олон, тэргүүний хувь хүний төлөөллийг хүлээн авч уулзав

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 12-р сарын 31-нд ардын их хурлын ордонд үндэсний өндөр насны тэтгэвэрт гарсан хамт олон, тэргүүний хувь хүний төлөөллийг хүлээн авч уулзан, халуун баяр хүргэхийн хамт тэднийг уламжлалаа өвлөн уламжилж, улс төрийн үндсэн өнгө аясаа үүрд ухамсарлаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах замаар хүчирхэг орныг бүтээн байгуулж, үндэсний сэргэн мандалтын үйлст идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүссэн байна. 

Хүлээн авалтын үеэр өндөр насны тэтгэвэрт гарсан 150 хамт олон, 450 хувь хүний төлөөллийг урамшуулан шагнажээ. Шанхай хотын Янпү дүүргийн “Хөгшин улиас лекцийн танхим”-ийн багийн ахлагч Ни Лайди, Шааньши мужийн Юйлинь хотын Жиа сяний ардын эмнэлгийн тэтгэвэрт гарсан ажилтан Лү Шэнмэй, Шэнь Жөү сансрын хөлгийн анхны ерөнхий төсөвлөгч Чи Фарэнь нар төлөөллийн хувиар илтгэл тавьжээ. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл