solongonews
Ши Жиньпин Д.Трамп нар утсаар ярив
2025-06-06 09:27
Ши Жиньпин Д.Трамп нар утсаар ярив

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 5-ны орой АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хүсэлтээр түүнтэй утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн харилцааны том хөлөг онгоцыг зөв залуурдахын тулд бид жолоогоо сайн барьж, чиглэлээ сайхан тогтоох шаардлагатай. Ялангуяа янз бүрийн саад тотгор, эвдлэгийг арилгах нь маш чухал. Америкийн санаачилсны дагуу хоёр орны худалдаа эдийн засгийн төлөөлөл Женевт хэлэлцээ хийж, яриа хэлэлцээ зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх чухал алхам хийж, хоёр орны олон салбарынхан болон олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээж байна. Ингэснээр яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа нь цорын ганц зөв сонголт гэдгийг гэрчилжээ. Хоёр тал худалдаа эдийн засгийн зөвшилцлийн одоогийн механизмыг сайтар ашиглаж, эрх тэгш байр сууриар бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудлыг хүндэтгэн, хамтаар хожих үр дүнд хүрэхийг хичээх ёстой. Энэ асуудлаар Хятад улс чин үнэнч сэтгэлтэй буйн зэрэгцээ зарчмаа баримталсаар байна. Хятад хүмүүс үгэндээ сууж, хийснээ бүтээхийг эрхэмлэдэг. Нийтлэг ойлголтод хүрсэн учраас хоёр тал түүнийгээ мөрдөх ёстой. Женев дэх хэлэлцээний дараа Хятад улс гэрээгээ нухацтай хэрэгжүүлсэн. Америк бодит байдлаас гардаж ажлын үр дүнг дүгнэж, Хятад улсад чиглүүлсэн сөрөг бодлогуудаа цуцлах ёстой. Хоёр тал гадаад харилцаа, худалдаа эдийн засаг, цэрэг арми, хууль хэрэгжилт зэрэг салбаруудын солилцоо болон нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, буруу ойлголтыг багасган, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин мөн онцлохдоо, Тайваний асуудлыг Америк болгоомжтой шийдвэрлэж, “ Цаан тооны хүмүүсийн Тайванийг тусгаар тогтнуулах хагалан бутаргах үйл ажиллагаа болон Хятад Америк хоёр орныг сөргөлдүүлэх аюулаас  зайлсхийх ёстой гэв.

Д.Трамп хэлэхдээ, Ши Жиньпин даргыг би маш их хүндэлдэг, Америк Хятадын харилцаа маш чухал юм. Хятадын эдийн засаг эрчтэй хөгжлөө хадгалахыг Америк сайшааж байна. Америк Хятад хамтран олон сайхан зүйлийг хийж бүтээх боломжтой. Америк үргэлжлэн нэг Хятадын бодлогийг баримтална. Хоёр орны Женев дэх худалдаа эдийн засгийн хэлэлцээ маш амжилттай болж, сайн гэрээ тохиролцсон. Хятад улстай хамтран чармайж гэрээг хэрэгжүүлэхэд Америк бэлэн байна. Хятадын сурагчид Америкт ирж суралцахыг Америк сайшаана гэжээ.

Д.Трамп Хятад улсад дахин айлчлахыг Ши Жиньпин урьсан бөгөөд Д.Трамп чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Хоёр тал хамтаар Женев дэх нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, дараагийн шатны хэлэлцээг аль болох хурдан хийхийг хоёр төрийн тэргүүн зөвшөөрөв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл