solongonews
Ши Жиньпин дарга Латин Америкийн гурван оронд айлчилна
2016-11-10 21:18
Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 17-ноос 23-ны өдрүүдэд Эквадор, Перу, Чили зэрэг гурван оронд төрийн айлчлал хийх бөгөөд Перугийн Лимад болох АПЕК-ийн удирдагчийн албан ёсны бус 24 дэх бага хуралд оролцоно.

      Ши Жиньпин Хятад улсын дарга болсноос хойших гурван жилийн хугацаанд тэрээр арав гаруй Латин Америкийн орнуудаар айлчилсан байна. Хятад улсын дипломат харилцаа, эдийн засаг, худалдааны ажил хариуцсан өндөр албан тушаалтан энэ сарын 10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, удахгүй болох айлчлалын талаар танилцуулахдаа:

- Энэхүү айлчлалаар Хятад улс болон холбогдох улс орнууд хоёр талт олон нийтлэг ойлголтод хүрч, Хятад- Перу, Хятад-Чилийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн зэрэглэлийг өсгөх эрмэлзэлтэй бөгөөд Хятад улс нь АПЕК-ийн хурлын хугацаанд талуудын хамт Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулах болно гэсэн байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ оны эцэст Латин Америкийн гурван оронд төрийн айлчлал хийнэ. Айлчлалын эхнийх нь Эквадор бөгөөд тэд анх удаа Хятад улсын төрийн тэргүүнийг угтан авах гэж байгаа юм. Хятадын ГХЯ-ны сайдын орлогч Ван Чао:

- Энэ удаад Хятад, Эквадорын харилцааг улам өндөр түвшинд гаргах болно гэж хэллээ. Тэрээр цааш нь:

- Эквадорт айлчлах хугацаандаа дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Корреатай хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно. Хоёр орны төрийн тэргүүн бас хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах арга хэмжээнд байлцаж, сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Түүнчлэн Хятадын талаас Эквадорт олгох тусламжийн төслийн нээлтийн арга хэмжээнд хамтдаа оролцох юм байна. Хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтэлж, эрчим хүч, эдийн засаг худалдаа, банк санхүү, хууль зүй, соёл, мэдээ мэдээлэл зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны харилцааг илүү дээд түвшинд хөгжих боломжийг нэмэгдүүлнэ гэж хэлэв.

Танилцуулснаар, айлчлалын үеэр Хятад, Эквадор хоёр орон нь эдийн засаг, техник технологи, банк санхүүгийн хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн парк байгуулах зэргийг ололт амжилтад хүргэх эрмэлзэлтэй байна.

    Перу болон Чили бол Хятад улстай нэлээд эрт чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн Латин Америкийн орнууд юм. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн туслалцаатайгаар хоёр орны Хятадад хийж байгаа жилийн экспортын нийт хэмжээ хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс Чили болон Перугийн худалдааны хамгийн том түнш болжээ. Худалдааны яамны олон улсын худалдааны хэлэлцээрийн орлогч төлөөлөгч Жан Шянцэнь:

- Дарга Ши Жиньпиний энэ удаагийн хоёр оронд хийх айлчлал хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийг шат өгсүүлэх зорилготой байна гэсэн байна.

             Хятад улс АПЕК-т элссэний 25 жилийн ой тохиож байна. Дарга Ши Жиньпин 19-нөөс 20-нд Перугийн Лима хотноо болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 24 дэх уулзалтад оролцоно. Худалдааны ивээх үзэл сэргэж байгаа өнөөгийн нөхцөлд Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны чухал тавцан болсон АПЕК-ийн уулзалтаар тус бүсийн эдийн засгийн нэгдлийг хэрхэн биелүүлэх асуудалд олон нийт анхаарал хандуулж байна. Хоёр жилийн өмнө Бээжин хотноо болсон АПЕК-ийн уулзалтаар Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн ахицад түлхэц өгсөн юм. ГХЯ-ны дэд сайд Ли Бао дүн танилцуулахдаа:

- Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн олон нийтийн стратегийн судалгааны тайланг гаргасан. Энэ удаагийн уулзалтаар хөгжлийн хэтийн төлөвийн талаар төлөвлөгөө боловсруулах юм гэж хэллээ.

- Энэ удаагийн уулзалтаар АПЕК-ийн удирдагчдын ажлын талаар санал санаачилга дэвшүүлэх болно. Ажлын боловсронгуй дүрэм тогтоож, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг цэгцтэй ахиулах ёстой гэж тэр онцлон тэмдэглэжээ.

 

Найруулагч: .
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл