solongonews
Эквадорын Ерөнхийлөгч Хятадын ГХЯ-ны сайдтай уулзав
2016-10-04 22:49
Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа Дельгадо орон нутгийн цагаар өчигдөр орой Китод айлчилж буй Хятадын ГХЯ-ны сайд Ван И-тэй уулзлаа.

     Корреа хэлэхдээ:

- Эквадор, Хятад улс бол үнэнч нөхөр, хоёр орны стратегийн түншийн харилцаа Латин Америкийн улсууд болон Хятад улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байгаа бөгөөд хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаа хоёр ард түмэнд бодит ашиг шимийг олгосон. Хятад улсад тус дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье гэсэн байна.

Ван И Корреад дарга Ши Жиньпиний мэндийг дэвшүүлэхийн ялдамд:

- Хятад улс Эквадортой хүч нэгтгэн зүтгэж, хоёр төрийн тэргүүний нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлэн, хоёр орны стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцааг улам өндөр түвшинд хүргэнэ гэж хэллээ. Эквадор хүчтэй газар хөдөлсөнд Хятадын Засгийн газар болон ард түмэн та бүхэнтэй сэтгэл нэгтэйгээр үргэлжлүүлэн тус дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : www.mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл