solongonews
Ши Жиньпин Юүн Нань мужид ажиллав
2025-03-21 12:15
Ши Жиньпин: Үзэл санаагаа чөлөөлж, өөрчлөлт шинэчлэлт хийж, урагш ахиж, шаргуу хөдөлмөрлөж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн явцад Юньнаний хөгжилд шинэ нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга,  БНХАУ-ын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Юньнань мужид ажиллах үеэр, Юньнань муж ХКН-ын төв хорооны баруун бүс болон Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх стратегийн зорилтыг ягштал хэрэгжүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн утгаар нь үнэн зөв хэрэгжүүлж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлж, чансаатай хөгжлийг дэмжихэд анхаарлаа хандуулж, оюун санаагаа чөлөөлж, өөрчлөлт шинэчлэлт хийж, урагш ахиж, шаргуу хөдөлмөрлөж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн явцад Юньнаний хөгжилд шинэ нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй гэж онцлов.

3-р сарын 19-с 20-нд, Ши Жиньпин Юньнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Ван Нин, Юньнань мужийн дарга Ван Юйбо нартай хамт Лижян, Күньмин зэрэг газруудаар ажиллаа.

Ши Жиньпин 03-р сарын 19-ний үдээс хойш Юньнань мужийн Лижян хотод Лижяны орчин үеийн цэцгийн аж ахуйн парктай танилцав. Үзэсгэлэнгийн танхимд Ши Жиньпин дарга сарнай, сараана зэрэг шинэхэн ургасан цэцэгнүүдийг сонирхож, Юньнаний цэцгийн аж ахуйн хөгжлийн танилцуулгыг сонсов. Сарнай тариалах хэсэгт тэрээр ухаалаг хүлэмжийн хөрсгүй тариалалтын технологитой танилцаж, тосгоны иргэд, техникчидтэй газар дээр нь халуун дотно яриа өрнүүлэв. Мөн сарнайн ангилах, савлах тасгаар зочилж, ангилах, савлах, хүргэх хүртэлх бүхий л үйл явцтай танилцаж, шинэхэн цэцгийг ложистикийн шугамаар цаг тухайд нь борлуулхыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.Ши Жиньпин хэлэхдээ, Юньнань мужийн цэцгийн салбар нь өргөн уудам ирээдүйтэй бөгөөд бид аж үйлдвэрийн салбарт анхаарлаа хандуулж, тариалалт, аж үйлдвэр, зах зээл гээд бүх тал дээр шаргуу ажиллаж, энэ "үзэсгэлэнт аж үйлдвэр"-ийг ард түмэнд ашигтай "аз жаргалтай аж үйлдвэр" болгох ёстой гэв.

Лижяны эртний хот нь 800 гаруй жилийн түүхтэй бөгөөд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн юм. Ши Жиньпин дарга Лижяны эртний хотын бүтээн байгуулалтын түүх, Наши үндэстний орон сууцны онцлог, орон нутгийн соёлын өвийг хамгаалах, ашиглах, соёл, аялал жуулчлалын хөгжлийг дэмжих ажилтай танилцсан байна. Оршин суугчид болон жуулчид Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаад ихэд догдолж, хөгжим тоглож, дуулж, бүжиглэн угтаж авлаа. Ши Жиньпин хүн бүртэй ойр ойрхон харилцаж, дэлгүүрийн бизнесийн нөхцөл байдал, жуулчдын сэтгэлийн үгийг сонсов. Тэрээр орон нутгийн удирдлагуудаас энэхүү эртний үзэсгэлэнт хотыг шинэ сүр жавхлангаар гэрэлтүүлэхийн тулд хамгаалалт, хөгжлийн хоорондын харилцааг сайтар зохицуулахыг хүссэн.

Эртний хот дахь Мү овгийн ахлагчийн байр нь баруун өмнөд бүс нутгийн үндэстнүүдийн хоорондын харилцаа холбоо, солилцооны түүхийг гэрчилсэн юм. Ши Жиньпин дарга Мү овгийн ахлагчийн байрны барилгуудыг үзэж, Наши үндэстний Дүнбагийн соёлын судалгааны үр дүнгийн үзэсгэлэнтэй танилцав. Ши Жиньпин дарга онцлохдоо, Мү овгийн ахлагчийн байр зэрэг соёлын чухал дурсгалт газруудыг хамгаалж, сайн ашиглаж, Хятадын  уламжлалт соёлыг хамгаалж, өвлөн уламжилж, үндэстнүүдийн ард түмэн ухамсартайгаар Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсарыг бэхжүүлж, Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсарын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулна гэв.

Иргэд, жуулчид Ши Жиньпин дарыг үдэж мордууллааа. Ши Жиньпин хэлэхдээ, Лижян нь үзэсгэлэнт байгальтай, өвөрмөц соёлтой, хол ойрдоо танигдсан, соёл, аялал жуулчлалын тогтвортой, эрүүл хөгжлийн замд гарцаагүй орох болно гэжээ.

3-р сарын 20-ны өдөр, Ши Жиньпин Юньнань мужийн намын хороо болон мужийн захиргааны ажлын тайланг сонсож, Юньнань мужийн гаргасан ололт амжилтыг бүх талаар нотлон, дараагийн шатны ажилд тавигдах шаардлагуудыг дэвшүүлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулах нь чансаатай хөгжлийн гол ажил юм. Бүс нутгуудын нөөц баялаг, үндсэн нөхцөлүүд өөр өөр байдаг, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжихийн тулд бид бодит байдлаас гардаж, эдийн засгийн хуулиудыг дагаж мөрдөн, өөрсдийн онцлогтоо тодруулах ёстой. Юньнань муж нь шинжлэх ухаан технологийн инновациар удирдамж болгон, нөөц баялагтаа түшиглэсэн аж үйлдвэрийг бэхжүүлж, стратегийн ач холбогдолтой шинээр хөгжиж буй аж үйлдвэр болон ирээдүйн аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлэх ёстой. Аж үйлдвэрийн нэмүү өртөг, аж ахуйн нэгжийн үр ашиг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд өндөрлөгийн онцлогт тохирсон хөдөө аж ахуй, соёл аялал жуулчлалын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ёстой. Бид ашиг хуваах механизмыг идэвхтэй судалж, үйлдвэрлэлийг үе шаттайгаар шилжүүлэх ажлыг цэгцлэх ёстой гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Юньнань муж газар зүйн өвөрмөц нөхцөлтэй, гадаадад нээлттэй байдлыг идэвхтэй ахиулж, Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази руу чиглэсэн төв байгуулах ёстой. Бид чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийг чансаатай байгуулж, тээвэр ложистик, эрчим хүч, дижитал мэдээлэл зэрэг томоохон сувгуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, эдийн засгийн хөгжлийн янз бүрийн нээлттэй платформуудыг хөгжүүлэх ёстой. Бид хөрш орнуудтай эдийн засаг, шинжлэх ухаан технологи,  чадварлаг боловсон хүч, эм эмнэлэг, соёл зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтыг бодитой, хүртээмжтэй болгох ёстой гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Юньнань бол экологийн чухал байр суурьтай бөгөөд бид экологийг тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн замыг тууштай дагаж, Хятадын баруун өмнөд нутгийн экологийн аюулгүй байдлын халхавчыг бий болгох ёстой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр төв болгон байгалийн хамгаалалтын бүсийг сайжруулж, эко системийн хамгаалалт, нөхөн сэргээлтийг бэхжүүлж, цөлжилт, хөрсний эвдрэл, жижиг гол мөрнийг цогцоор нь засан сайжруулах хэрэгтэй гэв.

Ши Жиньпин онцлохдоо, Юньнань муж олон үндэстэн ястантай, хил хязгаарын  үндэстний цөөнхийн бүс нутгийн засаглалыг чангатгаж, үндэстнүүдийн эв санаан нэгдлийн бодит арга замыг өргөтгөж, шинэ эриний хилийн бүс нутгийг хөгжүүлэх, ард түмнийг баяжуулах ажлыг гүнзгий ахиулж, үндэстэн ястны эв нэгдэл, хилийн тогтвортой байдлыг үр дүнтэй хамгаалах хэрэгтэй гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Намын удирдлага бол бидний ажил үйлсээ хөгжүүлэх үндсэн баталгаа юм. Тухайн газар намын удирдлага, намын бүтээн байгуулалт ямар түвшинд буйг дүгнэх чухал шалгуур бол улс төрийн экологи нь ямар байгаатай шууд холбоотой юм. Бүх шатны удирдах боловсон хүчин намын удирдлагыг дагаж, ажил үүргээ ягштал биелүүлж, шударга зарчмаар ажиллаж, үлгэр жишээ үйл ажиллагаагаар засаглалын чадвараа тасралтгүй сайжруулахад тус дөхөм үзүүлэх ёстой гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл