solongonews
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай уулзав
2025-06-24 17:13
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай уулзлаа.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 06-р сарын 24-ний өдөр Бээжинд Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай уулзав. 

Ван И:

- Ши Жиньпин дарга дөнгөж сая Ерөнхий сайд Лоренс Вонтой үр дүнтэй уулзалт хийлээ. Сингапур нэг Хятадын зарчмыг баримталж, "Тайванийн тусгаар тогтнолыг" эсэргүүцэж буйгаа дахин нотолсонд Хятад улс талархаж байна. Хятад, Сингапур дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголт, айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх боломж болгон ашиглахад Хятад улс бэлэн байна.

Вивиан:

- Сингапур улс Хятад улстай ирээдүйг харсан стратегийн алсын хараатай хамтран ажиллаж, шинээр гарч ирж буй техник технологийн хөгжлийн үр дүнд бий болсон боломжийг ашиглаж, худалдаа хөрөнгө оруулалт, холболт зэрэг олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Сингапур АСЕАН-ы бусад орнууд болон Хятад улстай хамтран ажиллаж, нээлттэй, хүртээмжтэй байдлыг дэмжиж, олон талт үзлийг хамгаалах болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл