solongonews
Хятадын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын 19-р чуулга уулзалт эхэллээ
2016-09-09 17:28

Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын худалдааны 19-р чуулга уулзалт 8-ны өдөр Хятадын Шямэнь хотод нээгдэж, 100 гаруй улс орон болон бүс нутгийн 50 мянга гаруй бизнес эрхлэгчид оролцсон байна.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян мөн өдөр болсон олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцож, тусгай сэдвээр лекц уншсан байна.

8-ны үдээс өмнө, ерөнхий сайдын орлогч Ван Ян Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын худалдааны 19-р семинарыг нээснийг зарласан байна. Энэ удаагийн семинар нь "Их 20"-ийн Ханжөүгийн чуулга уулзалт өндөрлөсний дараахан болж байгаагаараа олны анхаарлыг татсан бол, Ханжөүгийн чуулга уулзалтаар баталсан "Их 20"-ийн бүлгийн олон улсын худалдааг хөгжүүлэх стратеги болон хөрөнгө оруулалтыг ахиулах зарчим" нь олон улсын хамтын нийгэмлэг олон улсын худалдаа болон үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтыг сэргээх гэсэн шийдвэр зоригийг харуулж байгааг шадар сайд Ван Ян онцолсон байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ "Хятад улс эдийн засгийн хувьд даян дэлхийтэй гүнзгий уялдаа холбоотой ажиллаж, "харилцан ашигтай байж хамтаар ашиг хүртэх" нээлттэй стратегийг тууштай баримтлан, гадаад дотоод эрэлт хэрэгцээг зохицуулж, импорт экспортыг тэнцвэртэй байлган, "гадаадаас урих" болон "гадаадад гарах" зэргийг хөгжүүлж, улам өндөр дэд давхаргад нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх болно гэв.

Үндэстэн дамнасан төрийн өмчит аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны гүүр болон бусад орнуудын засгийн газрын хөрөнгө оруулалтыг танилцуулах чухал цонхны хувиар, хөрөнгө оруулалтын яриа хэлцэл нь эдүгээ нэгэнт 20 жилийн замналыг туулж, 150 улс орон, бүс нутгийн 230 мянга гаруй бизнесменүүдийг татаж, нийт 3 триллион 200 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, дэлхийд хамгийн нөлөөтэй олон улсын хөрөнгө оруулалтын том хурлын нэг болсон байна.

Гадаадын худалдаачдын хувьд авч хэлбэл, хөрөнгө оруулалтын яриа хэлцэл нь Хятадын хамгийн сүүлийн үеийн гадаад хөрөнгө оруулалтын бодлогыг ойлгох чухал боломж юм. Гурав дахь удаагаа уг хуралд оролцож байгаа Малайз дахь Хятадын худалдааны ерөнхий газрын ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" стратегийг дэвшүүлэхийн хирээр сүүлийн жилүүдэд Хятад, Малайзын эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт хурдтай хөгжлөө" гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,

"Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" ухагдахууны дагуу бид худалдаа хөрөнгө оруулалтын маш өргөн уудам хэлхээ холбоотой болж, хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум ам долларыг даваад байна. Хятадын Малайзтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтын хэлхээ холбоо улмаар итгэлтэй болж ирсэн. Ялангуяа хятадууд болон малайзуудын үг хэл, соёл заншил ижилхэн болохоор хамтран ажиллахад онцлог юм" гэжээ.

Уг хэлцлийн гол зочин орон, Италийн худалдааны үзэсгэлэнд оролцогч "Тай Дэлүө" эрүүл мэндийн системийн корпорацийн төлөөлөгч Мали хэлэхдээ,

"Манай Итали улс анагаах, эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт системтэй, харин Хятад улсын хэрэглэгчид энэ тухай нэг сайн ойлголтгүй байдаг. Учир нь хүмүүс Италийг гэр ахуйн тавилга хэрэгсэл, модон эдлэлээр нь л төсөөлдөг. Хэрэг дээр, бид өвчтөнд хамгийн чанар сайтай бүтээгдэхүүн, үйлчилгээ хангах баялаг туршлагатай бөгөөд эмчилгээний өртгийг ихээр багасгасан. Тиймээс бид Хятадын иргэдэд эмчилгээний цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой юм" гэжээ.

Мөн өдөр НҮБ-ын Худалдааг дэмжих байгууллагын семинар дээр "Дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан-2016"-г хятад хэлээр дээр нийтэлж тэмдэглэхдээ, 2016-2018 онуудад хятад улс гаднын хөрөнгө оруулалтыг татах нь тэнцвэртэй өсөн нэмэгдэх төлөвтэй. Ирэх хоёр жилд "нэг бүс нэг зам" стратегийн бүтээн байгуулалтыг даган, Хятадын аж ахуйн нэгжийн интеграчлал түргэсэж, өрсөлдөх хүчин чадавхи нь дээшлэн, Хятад улсын гадаадад хөрөнгө оруулах нь түргэн нэмэгдэх хандлагаа хадгалахын хирээр гадаадад хөрөнгө оруулагч дэлхийн хоёрдогч том орон болж мэдэх юм" гэв.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл