solongonews
Ши Жиньпин дарга Францын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэв
2017-05-08 21:35
Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 8-ны өдөр Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэль Макронд баярын цахилгаан илгээлээ.

       Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа:

- Франц бол БНХАУ-тай хамгийн анх албан ёсоор дипломат харилцаа тогтоосон өрнөдийн их гүрэн юм. Хятад, Францын харилцаа стратегийн чухал ач холбогдол, олон улсын үр нөлөөтэй бөгөөд сүүлийн жилүүдээс эрүүл, тогтвортой хөгжлөө хэвээр хадгалсаар ирлээ. Хятад, Франц хоёр улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхэлсэн орон бөгөөд олон улсад чухал үр нөлөөтэй их гүрнүүд. Мөн дэлхийн энх тайван хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжих нь хоёр орон, хоёр орны ард түмэнд ашигтай төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд тустай юм. Францын талтай хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл