solongonews
Дарга Ши Жиньпин Нин Шяд ажиллав
2016-07-21 10:37
Ши Жиньпин Нин Шяд ажиллав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан Нин Шяд ажиллахдаа, "2020 он гэхэд бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах зорилтоо биелүүлнэ. Үүнээс аль ч нутаг, аль ч үндэстэн хоцорч болохгүй.

Бүгд ХКН-ын төв хорооны бодлогыг нухацтай хэрэгжүүлэн, хөгжлийн тухай шинэ үзэл баримтлалыг мөрдөж, улс эх орны хөгжлийн стратегид ухамсраасаа нэгдэж, үзэл санаагаа улам чөлөөтэй болгож, бодитоор ажиллан, дорвитой урагшилж, эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв санааны нэгдлийг ахиулан, үзэсгэлэн сайхан байгаль, баян чинээлэг амьдралтай болцгоож, бүх Хятадыг чинээлэг түвшинд хөгжүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй хэмээн чухалчилжээ.


Дарга Ши Жиньпин Гүюань, Яргай зэрэг нутагт ажиллаж, хөдөө тосгон, аж үйлдвэр, хувьсгалын уламжлалт хүмүүжлийн суурин газруудтай танилцан, XIII 5 жилийн хөгжлийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн хөгжил, ядуурлаас ангижруулах ажлын ахицын байдалтай 7 дугаар сарын 18-20-нд танилцжээ. Тэрээр, баруун бүсийг хөгжүүлэх үйл явцад Нин Шягийн хуримтлуулсан амжилттай туршлага, сайн сайхан хөгжлийн хэтийн зорилтыг үнэлэн сайшаажээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл