Ши Жиньпиний “7.1” чухал ярианы товхимол 1.6 сая хувь тараасан байна
2016-07-08 16:52
Хятадын дарга Ши Жиньпиний “7.1” чухал ярианы товхимол гурван хоногийн дотор 1.6 сая хувь тараасан байна.
Хятадын дарга Ши Жиньпиний “ХКН байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэх хурал дээр хэлсэн үг” товхимлыг 7 дугаар сарын 2-ны өдөр Хятадын Ардын Хэвлэлийн Хороо хэвлэн тараажээ. Энэ нь бүх Хятадын намын гишүүдийн халуун итгэлийг олжээ. Зөвхөн гурван хоногийн дотор 1.6 сая хувь тараасан байна.
Бээжингийн Ши Дань номын сан, Ван Фүжин номын сан зэрэг номын сангууд тусгай газар гаргаж гол болгон борлуулж, хүмүүсийн худалдан авах нөхцөл бүрдүүлж өгсөн байна.
Одоогоор Ардын Хэвлэлийн Хороо болон холбогдох хэвлэлийн газрууд илүү цагаар ажиллаж, намын гишүүдийн ярианы товхимлыг сурах хэрэгцээг хангаж байгаа аж.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
