ӨМӨЗО-ны УТЗЗ-ний XI удаагийн V хурал 1 дүгээр сарын 17-ны үдээс хойш Хөххотод болж өндөрлөв. Хурлаас бүх Өвөр Монгол орны УТЗЗ-ийн өргөн олон гишүүд улс төрийн, мөн орны ерөнхий байдал болон гол ухамсар, нэгдмэл байх ухамсраа улам дээшлүүлж, Ши Жиньпин нөхрөөр гол болгосон ХКН-ын Төв хороотой сайн дураараа дээд зэргээр нэгдмэл байх. ӨМӨЗО-ны Намын хорооны удирдлага доор цаг үеийн хошууч, ажил үйлсийн гол эзэн болж, бүх орны нийт үндэстэнтэй хамтдаа сахин бараалж, харилцан туслалцах, нэгдэн тэмцэж, цуцалтгүй урагшлан Хятад улсын умардын энэхүү үзэмжийн орныг нэн тансаг сайхан болгохын төлөө маш их хувь нэмэр оруулаарай гэж уриаллээ.
Хурлаас ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурлаас зурагласан аугаа төлөвлөгөө болон бүх Өвөр Монгол орны 25 сая үндэстнүүдийн ард түмний хамтын хүсэл эрмэлзэлд чиглүүлэн УТЗЗ-ний гишүүн тус бүр улс төрийн зөвлөлгөөн хийхийг ойлгох, сайтар зөвлөлгөөн хийх хэрэгтэй. Төрийн явдлыг чадамгай зөвлөхөөр чармайж, улс төрийн зөвлөлгөөний үүргээ гүйцэтгэж, тухайлсан ажлын сайн үлгэр дууриал авч, Өвөр Монголын Өөртөө Засах Орны шийдвэрт бодлогын ухуулагч, өөрчлөлтийн ахиулагч, хөгжлийн түлхэгч, тогвортой хамгаалагч болж, нийтийн төлөө арга ухаан гаргаж, ард иргэдийн төлөө үүрэг тушаалаа гүйцэтгэхийн төлөө тэмцэж, ардын улс төрийн зөвлөлгөөн нь ард түмний төлөө байх шинж чанарыг баримтлах шаардлагатай. Гишүүдийн нэр хүнд болон хариуцлагыг ямагт санаж, гишүүний хариуцлага болон намд элсэх үеийн шийдвэр зоригоо бат баримтлан ард иргэдийн санааг тусгаж ардын байдлыг хянан, ард олны хүсэл санааг илүү сайн тусгах, шилдэг амжилтаараа ХКН-ын IX хурлын амжилттай хуралдах ба Өвөр Монголын Өөртөө Засах Орны байгуулагдсан 70 жилийн ойг угтах хэрэгтэй гэж чухалчиллаа.

Хурлын талбайд орж байгаа нь

Арга ухаан гаргаж байгаа нь

Хоёр чуулганы уншлагын өрөө

Алга тэшин баталж байгаа нь

Ойлголт сэтгэгдлээ солилцож байгаа нь

Нарийн хянамгай уншиж байгаа нь

Билет өгч байгаа нь

Ирээдүй зүг урагшилна
