solongonews
Ши Жиньпин Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь яармагт баярын захидал илгээв
2025-09-09 11:20
Ши Жиньпин Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь яармагт баярын захидал илгээв.

Хятадын Худалдааны яамны зохион байгуулсан Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь яармаг 09-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Шямэнь хотод нээгдэв. Хятад улсын дарга Ши Жиньпин уг яармагт баярын захидал илгээлээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Хоёр талын хөрөнгө оруулалтыг өргөтгөж, дэлхийн хөгжлийг хамтаар ахиулъя" урианы дор болж буй Хятадын олон улсын хөрөнгө оруулалт худалдааны яармаг нь нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэж, дэлхийн хөрөнгө оруулагчдын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх үр дүнтэй индэр болсон. Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хялбарчилахыг ахиулж, хөгжлийн боломжоо дэлхий дахинтай үргэлжлүүлэн хуваалцаж, дэлхийн хөгжилд улам эерэг эрч хүч, ил тод байдлыг нэмэрлэх болно” гэв. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл