solongonews
Ши Жиньпин Хятадын Утга зохиол, урлагийн холбооны төлөөлөгчдийн хурал болон Зохиолчдын нийгэмлэгийн төлөөлөгчдийн хуралд үг хэлэв
2016-11-30 21:28
Хятадын Утга зохиол, урлагийн холбооны бүх Хятадын төлөөлөгчдийн X хурал, Хятадын Зохиолчдын нийгэмлэгийн бүх Хятадын төлөөлөгчдийн IX хурал 30-нд Бээжингийн Ардын Их Хурлын ордонд нээгджээ.

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Хятад Улсын дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал үг хэлсэн байна. Тэрээр онцлохдоо, нам засгаас урлаг соёлын ажлыг дээд хэмжээнд чухалд үзсээр ирсэн, учир нь урлаг соёлын ажил бол нам, ард түмний чухал ажил үйлс бөгөөд тэр нь нам, ард түмний чухал өмнө фронт байгаа юм. Хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн түүхэн явцад, урлаг соёлын ажилтан нар намын уриалгын дагуу, ард түмэнд үйлчлэхээ баримтлан, социализмын чиглэл хандлагыг мөрдөж, үндэстний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлт, улс гүрний хүчирхэгжих, ард түмний аз жаргалд амьдралд чухал хувь нэмэр үзүүлсэн юм гэжээ.

Тэрээр урлаг соёлын салбарынханд 4 зүйлд санал дэвшүүлжээ. Тухайлбал: Нэгд, соёлын итгэл үнэмшлийг баримталж, соёл урлагаар үндэстний үзэл санааг дээшлүүлэх. Хоёрт, ард түмэнд үйлчлэхээ баримталж, соёл урлагаар ард түмнээ магтан дуулах. Гуравт, шинэ санааг бий болгож, урлагийн охь содоор соёлын инновацийн хөгжлийг ахиулах. Дөрөвт, урлаг соёлын үзэл санааг журамлан, соёлын рид шидээр нийгмийн хэв суртлыг дайчлах эдгээр болно.

Найруулагч: .
Эх сурвалж : pic.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл