solongonews
Хятад улсын дэлхий нийтэд үзүүлэх үр нөлөөг ярив
2017-02-08 21:12
Канберрад Хятадын ГХЯ-ны сайд Ван И Австралийн гадаад хэргийн сайд Жолие Бишоптой энэ сарын 7-нд Хятад, Австралийн гадаад харилцаа, стратегийн 4 дэх яриа хэлэлцээр хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзлаа.

      Өнөөгийн олон улсын байдалд тодорхой бус хүчин зүйл нэмэгдэж байна. Үүнд, Хятад улс удирдах үүрэг гүйцэтгэнэ гэж олон нийт үзэж байгаа зэрэг асуудалд холбогдуулан Ван И:

- Эдүгээ олон улсын байдал янз бүрийн тодорхой бус хүчин зүйлтэй тулгарч байна. Хятад улсын гаргах хүчин зүтгэлийг талууд анхааралдаа авч байгаа нь олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсад итгэл найдвар тавьж буйг харууллаа. Өнгөрсөн сард Ши Жиньпин дарга Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Женев дэх НҮБ-ын төв байранд чухал илтгэл тавьсан нь Хятадын байр суурийг бүх талаар тодорхойлж, Хятадын төслийг дэвшүүлэн, дэлхийн олон орноос өндөр үнэлгээ авсан юм гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл