4-р сарын 23-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Цаг уур ба шударга шилжилтийн асуудлаарх удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалт”-д мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин онцлохдоо: энэ жил “Парисын хэлэлцээр” батлагдсаны 10 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буйг онцлоод, дэлхий нийтэд зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлтөд улам нүүрлэж, хүн төрөлхтөн дахин дөрвөн замын уулзвар дээр ирээд байгааг тэмдэглэв.
Ши Жиньпин хэлэхдээ: хэдийгээр зарим улс ганц талт үзэл, худалдааны ивээх үзлийг хандлагыг баримталж, олон улсын дэг журмыг ноцтой зөрчиж байгаа ч, түүхийн хүрд зогсоно гэж байхгүй. Хэрэв итгэл үнэмшлээ баттай хадгалж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадвал дэлхийн цаг уурын засаглалыг ахиулах, хүн төрөлхтний нийтлэг дэвшлийн үйл хэрэгт саад бэрхшээлийг даван туулж, тогтвортой урагшлах боломж их бий гэжээ.
Ши Жиньпин “Хүн, байгаль эе зохицолтой зэрэгцэн орших бол Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийн чухал онцлог юм” хэмээгээд, Хятад улс дэлхийн ногоон хөгжлийг идэвхтэй дэмжигч, чухал хувь нэмэр оруулагч орон болохыг онцолжээ. Тэрбээр, таван жилийн өмнө нүүрстөрөгчийн оргил үе болон төвийг сахих тухай зорилтыг зарласнаас хойш Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн хурдтай хөгжиж буй сэргээгдэх эрчим хүчний тогтолцоог бүрдүүлж, мөн дэлхийд тэргүүлэх хэмжээний, иж бүрэн шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн сүлжээг байгуулсан бөгөөд дэлхийн ногоон байгууламжийн дөрөвний нэгийг бүтээн байгуулсан тухай дурджээ.
Ши Жиньпин “Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй хариу арга хэмжээ авах байр сууриндаа бат зогсох бөгөөд олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзлийг хэрэгжүүлэхийг тулд тасралтгүй хичээн зүтгэх болно” гэлээ. Түүнчлэн Хятад улс талуудтай хамтран, “хамтарсан боловч ялгаатай хариуцлага”-ын зарчмыг бодитоор хэрэгжүүлж, өөр өөрийн бололцоонд нийцүүлэн эв санаа нэгтэй хамтран ажиллаж, цэвэр, үзэсгэлэнт, тогтвортой дэлхийг хамтдаа бүтээн байгуулах болно гэжээ.
