ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 03-р сарын 17-18-ны өдрүүдэд Гүйжөү мужид ажилласан.Энэ нь бүх Хятадын хоёр чуулганы дараа дарга Ши Жиньпин анх удаа орон нутагт ажилласан явдал болно.
-Бодит эдийн засагт суурилан,инновацын хөгжлийг чухалд үзэн,уламжлалт болон шинэ хөдөлгөгч хүчний хоорондын кинетик энергийн хувирлыг зохицуулах,уламжлалт үйлдвэрлэлийн өөрчлөлт шинэчлэлийг хурдасгаж,шинээр үүсэж бий стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлж,дижитал эдийн засаг,шинэ эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэж Гүйжөү мужийн намын хороо болон засгийн газрын ажлын тайланг сонсох үеэр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцолсон байна.

Дижитал эдийн засгийг хөгжүүлэх нь Гүйжөү мужийн чансаатай хөгжлийн чухал агуулгын нэг нь болжээ.
-Орон нутаг эдийн засгаа хөгжүүлэхэд бүх талаар хөгжүүлээд л байж болохгүй,харин зарим давуу талаа ашиглан давуу талтай үйлдвэрлэлээ илүү хөгжүүлэх ёстой.Гүйжөүгийн хувьд юу хийх, юу хийхгүй байх талаар зарим нэг сонголт хийх хэрэгтэй гэсэн үг.Юуг нь хийж болох,юуг нь хийж хөгжүүлж болохгүй гэдгээ сайн ойлгож мэдсэн суурин дээр өөрийн давуу талуудаа улам цаашид хөгжүүлэх нь маш зөв.Жишээлбэл та нар том дата салбарт хөрөнгө оруулалт татах, цахим мэдээллийн салбарыг хөгжүүлэх нь маш сайн сонголт болох юм гэж ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2014 оны 03-р сард болсон XII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы Гүйжөү мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцохдоо Гүйжөү мужийн хөгжлийн талаар ингэж онцолсон байлаа.
Гүйжөү мужийн хөхөмдөг ногоон уул ус,үзэсгэлэнт байгаль орчин нь түүний хөгжил, өрсөлдөх хүчний давуу тал болох юм.2015 оны 06-р сард ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гүйян хотын том дата хэрэглээний программыг үзүүлэх төвтэй танилцах үеэр“Дижиталчлалын чиг хандлагад бид дээд амжилтыг идэвхтэй атгаж байж л хөгжлийн санаачлагыг олж авч чадна” гэж онцолсон юм.2021 оны 02-р сард ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гүйжөү мужид ажиллахдаа "Гүйжөү муж дижитал эдийн засгийн стратегийг хэрэгжүүлэх шинэ боломжуудыг сайн ашиглах ёстой" гэж дахин онцолсон.
Шинэ хөгжлийн боломжуудыг ашиглаж, давуу талаа олж авахын тулд Гүжөү муж улс орны анхны үндэсний иж бүрэн том датагийн туршилтын бүсийг байгуулжээ.Сүүлийн жилүүдэд Гүйжөү муж тооцоолох хүчин чадал,чадавхжуулалт,аж үйлдвэр гэсэн гурван гол салбарт анхаарлаа хандуулж, дижитал эдийн засаг болон бодит эдийн засгийг гүнзгий уялдуулахын тулд дижитал эдийн засгийг хөгжүүлэх инновацын бүсийг байгуулах ажлыг тууштай ахиулж байна.
Шинэ эрин үед Намын төв хороо дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, үндэсний стратеги болгон өргөжүүлсээр ирсэн.ХКН-ын XVIII Төв Хорооны 5-р бүгд хурлаас хүчирхэг кибер гүрнийг байгуулах,үндэсний их датагийн стратегийг хэрэгжүүлэхийг санал болгов.ХКН-ын XX их хурлын илтгэлд кибер гүрэн, дижитал Хятад улсын бүтээн байгуулалтыг түргэтгэх ёстой гэж онцолжээ.ХКН-ын XX Төв Хорооны 3-р бүгд хурлын шийдвэрт "Бодит эдийн засаг болон дижитал эдийн засгийг гүнзгий нэгтгэх тогтолцоог сайжруулах" санал дэвшүүлсэн.
Өнөөдөр болоход Хятад улс өгөгдлийн нийт хэмжээ, тооцоолох хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт ордог.2023 он гэхэд Хятад улсын их дата салбарын цар хүрээ 1.74 их наяд юаньд хүрч, дижитал эдийн засаг ДНБ-ий 42.8 хувийг бүрдүүлсэн байна.
“Дижиталчлал байхгүйгээр орчин үеийн шинэчлэл байх боломжгүй”, “Мэдээллийн хөгжлийн түүхэн боломжийг бид эргэлзэлгүйгээр ашиглаж, боломжоо алдахгүйгээр сайн ажиллах ёстой”.Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ аянд цаг үеийн их урсгал цаг хугацааг алдахгүй шуурхай урагшилсаар байна.
